Гоёл чимэглэл

Montblanc цаг үйлдвэрлэгчийн хоёр зуун жилийн ойд хүндэтгэл үзүүлэв

Францын цаг үйлдвэрлэгч Николас Риуссек 1821 онд бүтээсэн бэхэн цагны 200 жилийн ойг Montblanc тэмдэглэж байна.

Montblanc нь дээд зэрэглэлийн цаг үйлдвэрлэлийн түүхийг бичилцсэн юм. 1821 онд Францын хааны зургаа дахь цагчин нь уралдаанд түрүүлсэн морь болон түүний өрсөлдөгчдийн зарцуулсан цагийг хэмжих зорилгоор уралдааны зам дээр хронометрийг туршжээ. Уг төхөөрөмж нь морь барианы шугамыг давмагц бэхтэй өд эргэж хар толбо үлдээх зарчмаар ажилладаг байв.

 

Анхны загвараас санаа авсан шинэ Montblanc Star Legacy Nicolas Rieussec Chronograph LE 200 цаг нь хэвтээ байрлалтай, эргэдэг 2 диск, хөдөлгөөнгүй хос индекс, алтлаг цагариг бүхий хронографтай.

"Эргэдэг зарчим нь цагны дизайн ба хөдөлгөөнийг зохиоход урам өгөөд зогсохгүй давтагдашгүй сэтгэл татам байдлыг бий болгодог."