Гоёл чимэглэл
Таван нүдэн: "Чингис хаан" үзэг
Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан бүтээсэн тансаг зэрэглэлийн энэхүү үзгийг 110 жилийн түүхтэй Италийн алдарт "Montegrappa" брэндтэй хамтран 99 ширхгийг тусгайлан бүтээжээ.
Монгол үндэстний хувьд Чингис хааны суу алдар өнө мөнх оршин, юугаар ч сольшгүй, юунд ч үл дарагдах их шүтээн, мөн ирээдүйд хөтлөх гүүр хэмээн бэлэгшээдэг билээ.
147 мм урттай, 130 гр жин бүхий “Чингис хаан” үзгийн их биеийг 925 сорьцтой мөнгөөр урласан бөгөөд хэсэгчлэн алтан оруулгыг оруулжээ.
Тансаг үзэг үйлдвэрлэх уламжлалт ёсоор үзгийн хошууг 18 каратын цул алтаар урлаж, "Montegrappa" брэндийн бэхийг ашигласан байна.
Үзгийн хайрцгийг дээд зэргийн модоор маш чамин бүтээсэн бөгөөд нүүрэн хэсэгт байрлах их эзэн Чингис хааны хажуугийн хөргийг 925 сорьцтой мөнгөөр урлан 24к алтаар бүрж чимсэн нь дахин давтагдашгүй байдлыг улам бүр илтгэнэ.
Таван нүдэн брэнд нь дэлхийн тансаг зэрэглэлийн чансаа өндөр "Montegrappa" брэндтэй хамтын бүтээл гаргах эхлэлээ тавьж, төслөө амжилттай үргэлжлүүлж байна.
Таван нүдэн урлаж, "Montegrappa"-д үйлдвэрлэв.