Amanda Seyfried
Reverso One Duetto Moon

Гоёл чимэглэл

Amanda Seyfried-н амилуулсан Jaeger-LeCoultre Reverso

2019 оноос эхлэн Amanda Seyfried Jaeger-LeCoultre брэндтэй хамтран ажиллаж байгаа билээ. Женевийн тансаг зэрэглэлийн цагны олон улсын үзэсгэлэнд тэрээр тус брэндийг төлөөлөн гарч, домогт брэндийн загвар, ноу-хауг биширсэн нь саяхан.

 

37 настай Америкийн жүжигчин, дуучин, загвар өмсөгч маань Маster Ultra Thin Moon загварын том нүүртэй, сонгодог дугуй хэлбэрийн цаганд анхны харцаар дурлаж байсан бол тэр саяхан өөр загварт дурлажээ. Тухайлбал саяхан Нью-Йоркийн нэрт гэрэл зурагчин Аликтэй хийсэн зураг авалтын үеэр Аманда зураг авалтандаа зүүсэн Reverso One Duetto Moon-д сэтгэл татагдсан юм.

"Энгийн боловч дэгжин загвар нь өдөр тутамд төдийгүй үнэт эдлэл болгон ашиглах боломжтой цаг юм." 

 

Цагны хэмжээ ба харьцаа нь төгс бөгөөд дэгжин их бие, бага зэрэг зузаавтар байдал зэрэг нь цагийг бүр ч гоёмсог болгодог. Мөн бусад цагнаас ялгарах онцлог нь нарийн эсвэл өргөн гээд бүх л хэмжээтэй бугуйнд яв цав таардаг байна. Хэдийгээр Reverso 1931 онд бий болсон ч нягт нямбай хийц, их биед агуулагдаж буй нууцынхаа ачаар орчин үеийн үнэт эдлэл болон гялалзаж байгааг Аманда онцолжээ. Энд л цагны гоо үзэсгэлэн болон бүх ид шид нь оршдог гэж үзэсгэлэнт жүжигчин маань үзэж байна.