Гоёл чимэглэл

Panerai & Brabus нар зоримог түншлэлийн төлөө нэгдэж байна

Дарвуулт онгоц үйлдвэрлэлийн ивээн тэтгэгч болон тансаг зэрэглэлийн авто тьюнинг (авто тоноглол) компаниудын гайхалтай шинэ түншлэл бий болжээ. 

Panerai Brabus-тай хамтран ажиллаж эхэлжээ. Энэхүү шинэ түншлэлийн эхлэлийг тэмдэглэж Италийн цаг үйлдвэрлэгч Panerai "Shadow Black Ops" завинаас санаа авсан зоригтой шийдэл бүхий шинэ автомат хөдөлгөөнт цагаа танилцуулж байна. Хоёр компани хамтын туршлагадаа тулгуурлан далайн салбарт шинэлэг бүтээгдэхүүн бий болгож, шинэ технологи, материалын нөөц бололцоогоо нэмэгдүүлэн хамтран ажиллахаа мэдэгдэв.

"Далайд чиглэсэн Panerai болон Brabus хоёрын бүтээлч хамтын ажиллагааны анхны үр дүн бол далайн гүнд тэсвэртэй S Brabus Black Ops Edition (PAM01240) бугуйн цаг юм."

 

Энэ цагийг Panerai хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн ба хоёр компанийн технологийг шингээсэн, шумбахад ашиглах хэрэгсэл бөгөөд автомат араг ясан хөдөлгөөнт Panerai-н анхны цаг юм.