Үнэртэн
Acqua di Parma-ийн танилцуулж буй Signatures of the sun шинэ үнэртэн
Acqua di Parma өөрийн шинэ Signatures of the Sun коллекцыг өргөжүүлж, Хөндийн Сараана буюу Lily of the Valley мөн Oud & Spice буюу Агар мод болон Халуун ногоо гэсэн 2 төрлөөр баяжууллаа.
Энэхүү коллекцод багтсан үнэртэн бүр нь Colonia үнэртнийг цитрусын талст, нарлаг байдлыг ашиглан дахин бүтээсэн нь түүний орц найрлагыг анх удаа, санаанд оромгүй, гэгээлэг байдлаар мэдэрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Таныг хэзээд гайхшируулах энэхүү коллекц нь цэцэгсийн тансаг, яруу үргэлж өөр хоорондоо ялгаатай үнэрийг мэдрүүлэх болно.
Модлог, хүчтэй Oud & Spice үнэртэнд зориулсан passion fruit буюу хүсэл тэмүүллийн жимс нь байгалиас бидэнд санал болгодог хамгийн ховор бөгөөд нууцлаг найрлагад тооцогддог билээ. Энэ нь үнэрлэх түвшинд маш баялаг бөгөөд хязгааргүй олон талт мэдрэмжийг төрүүлдэг. Oud & Spice нь зуун настын давирхайгаас гаргаж авсан хамгийн ховор, үнэ цэнтэй төрлийн агар модны тосноос бий болсон. Цоо шинэ, гайхмаар шинж чанаруудыг нь, зөөлөн байдалтай хослуулжээ.
"Зуу гаруй жилийн турш Acqua di Parma нь сүрчгийн урлаг, Итали дахь үнэртний аялалтай ижил утгаар ойлгогдож, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, түүх өгүүлж буй мэт найрлагыг бүтээдгээрээ алдаршжээ."
Lily of the Valley буюу Хөндийн сараана үнэртэнд хаврын хурц цэцэг давамгайлдаг. Бүх зүйл сэрж буй улиралд цэцэгс дэлбээлж, нарны зөөлөн туяаг шингээснээр анхилуун үнэрийг бий болгож, бүх зүйл дахин төрж буй баяр баясгаланг энэ үнэр мэдрүүлнэ.
Баярын өдрүүдээс гадна Италичуудын жинхэнэ мөн чанарыг үргэлжлүүлэн мэдэрч, аялмаар байгаа өөртөө санал болгох гоёмсог, тансаг үнэртнүүдийг та Acqua di Parma-с сонгоорой.