Архитектур, дизайн
Калифорнийн уулсын дунд орших тансаг сууц
Saddle Peak сууц нь Калифорнийн уулсын дунд байрладгаараа онцлог.
Малибу, Калабасасын хооронд орших Санта Моникагийн уулархаг нутагт 4000м2 талбайг хамран байрлах Saddle Peak сууц нь AUX Architecture фирмийн бүтээл юм. Эхний ээлжинд уг төсөл нь хуучин байшингийн өнгө төрхийг хадгалах, сэргээн засахад чиглэж байжээ.
Тиймээс олон харанхуй өрөө бүхий хаалттай байсан байшингийн төлөвлөгөөг эргэн харах шаардлагатай болжээ. Архитектурын фирм байшингийн том цонх, шинэ хаалгануудыг ашиглан бүрэн нээж, байгалийн гэрэл тусган, хүрээлэн буй орчныг харах боломжтой болгохыг зорьжээ.
Гадна архитектур нь геометрийн тодорхой шугамтай, хар бараан металл, босоо хуш модон хавтанг хослуулан бүрсэн бөгөөд дотор талын зарим хэсэгт мөн ижил бүрээс хийжээ.
Тухлаг, цэлгэр зай талбай ихтэй шийдэл нь байшингийн хамгийн сэтгэл татам зүйл юм. Мөн энэхүү задгай орон зай дахь өрөөнүүдийг заагласан шатнууд, модон таазанд суурилуулсан гэрэлтүүлэг, сүрлэг цагаан эргүүлэг шат зэрэг нь сэтгэл татам харагдана. Дээд давхрын унтлагын өрөө нь цэлгэр, гэрэлтэйгээс гадна хүрээлэн буй орчинтойгоо гайхалтай зохицох гантиг ваннтай.
Байшингийн дотоод, гадаад орчныг ер бусын аргаар холбосны нэг жишээ нь байшингийн нэг тал усан сан болон хашаа руу шууд гарахаар зохион байгуулагдсан явдал юм. Энэхүү хэсэгт нарны гэрэлд амарч суухад нэн тохиромжтой.
Калифорнийн гайхалтай байдлыг мэдрүүлэх орчин үеийн байшин...