Архитектур, дизайн

Орчин үеийн сууц болгон өөрчилсөн хуучны ферм "Casa Rio"

Архитектурын Пауло Мерлини студи Португалийн хойд хэсэгт орших Гондомар тосгоны зүрхэнд байрлах энэхүү фермийг бүрэн засварлаж, орчиндоо нээлттэй, дулаахан, тохилог байшин болгон тохижуулжээ.

Засварын явцад архитекторууд фермийг тухайн үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн барьсан гурван жижиг байшингаас бүрдсэн болохыг олж мэджээ. Тэд энэхүү газрын түүхийг сонирхож, ер бусын зохион байгуулалтыг нь хүмүүст харуулахаар шийдсэн төдийгүй үүнийгээ төслийн гол санаа болгосон байна. 

 

 

 

 

Тус тусдаа байрлах гурван хэсгийг хэвээр үлдээсэн ч эдгээр нь дээд хэсгээрээ хучилтын хавтангаар холбогдож, голд байрлах төв хашаа нь нэгдүгээр давхарт байрлах зочны өрөөнүүд рүү гэрэл, дулааныг нэвтрүүлж өгнө. Хувийн орон зайн хувьд дээд давхарт байрлах цэцэрлэгт илүү тусгаарлагдмал байдлыг бий болгожээ. 

 

 

"Casa Rio"-ийн дотор заслыг хоёр түвшинд эрс тэс ялгаатай харагдахаар хийсэн байна. Доод давхарт нь ороход боржин чулуун уулыг нүхэлж гаргасан орон зайд амьдарч буй мэдрэмж өгөх хэдий ч гадаад орчинтой харилцаатай хэвээр байх байдлаар загварчилжээ. 

 

Харин дээд давхрыг үүний эсрэгээр цэлгэр том, цагаан өнгөтэй байхаар санааг нь гаргасан нь хурц тод гэрэлтэй фермийн анхны байдлыг илэрхийлэх зорилготой аж. Энэ давхар дахь модон хаалт, цагаан хана, паркетан шал нь Португалийн ердийн хөдөөгийн байшинд орсон мэт мэдрэмжийг төрүүлнэ.

 

 

Эртний өв уламжлал, архитектурын орчин үеийн байдлыг төгс хослуулсан байшин.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл