Архитектур, дизайн

Уран баримал мэт "MP" сууц

Индонезийн Тангеранг хотод байрлах MP House бол өдөр тутмын амьдралыг ажлын орчинтой төгс хослуулсан сууц юм. 

TIES архитектурын студийн хоёр дизайнер 375 м.кв талбайтай энэхүү ер бусын сууцыг загварчилжээ. Ажлын өрөө нь доод болон суурийн давхарт байрладаг бол дээд давхарт архитектурын жинхэнэ амжилт болсон амьдрах хэсэг бий. 

Уг барилгыг хоёр том талбайд хувааж болно. Амралтын өрөө, хоолны өрөө, гал тогоо зэрэг нь байшингийн өмнө хэсэгт байх бол илүү хувийн орон зай буюу унтлагын өрөө нь сууцны арын хэсэгт байрлах аж. 

 

 

 

Энгийн жижиг цэцэрлэгээр тусгаарлагдсан хоёр талбай нь орчныг хүчилтөрөгчөөр хангаж, байгалийн гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн үүргийг гүйцэтгэдэг. 

 

Сэтгэл татам харагдах амралтын гол өрөө нь ихэвчлэн хамтын, гэр бүлийн үйл ажиллагаанд зориулагдана. Тиймээс байгалийн материал, гайхалтай өндөр таазыг ашиглаж саруул цэлгэр талбайг бий болгожээ. Гэрэл гэгээ болон сүр жавхлант байдлыг авчирдаг асар том цонхнууд нь сууцны өндрийг тодотгон харуулна. Амралтын өрөөний хажууд гал тогоо байрладаг. Албаны мэт өнгө аясыг илэрхийлэх гал тогоог эвхэгддэг хар модон хавтангаар далдалж бас ил гаргах боломжтой. Орон зайг оновчтой ашигласан цомхон шатны тусламжтайгаар гал тогооноос өргөтгөл хэсэг болон дээвэр дээрх ногоон терраст хүрч болно.

 

Илүү тусгаарлагдсан, хувийн орон зай болох унтлагын болон угаалгын өрөө нь байшингийн бусад хэсгүүдээс зөөлөн, цэвэрхэн өнгө аясаараа ялгардаг. Энэ хэсэгт илүү дотно уур амьсгал бүрдүүлэхийн тулд материал болон тохижилтод хар өнгийг түлхүү ашиглажээ.

 

Гадна хэсэгт сараалжин хэлбэртэй саарал блок ашигласан нь нарны туяаг хангалттай нэвтрүүлж, өрөөг улам гэрэлтэй болгодог. Энэхүү сараалжны хэлбэр нь гэрлийн хугарлыг бий болгох зорилготой бөгөөд ингэснээр өрөөнд өдрийн турш чимэглэл мэт үзэмжийг бүрдүүлдэг байна. 

 

 

Олон янзаар ашиглах боломжтой сууц ...

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл