Архитектур, дизайн
Караважжогийн бүтээл “Магдалены наманчлал”
2024/05/22
Караважжо хэмээх нэрээр алдаршсан, Италийн сэргэн мандалтын хожуу үеийн нэрт төлөөлөгч Микеланжело Меризи нь өрнөдийн урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ.
Барокко урсгалыг үндэслэгчдийн томоохон төлөөллүүдийн нэг, гэрэл сүүдрийн мастер Караважжогийн “Магдалены наманчлал” бүтээл.
Тус уран бүтээл дэх бүсгүйн дүр нь үймээн самуунт амьдралын гэм нүглээ наманчлан, өршөөл олох гэсэн цөхрөлтгүй оролдлогоор дүрслэгджээ.
Гүн бараан өнгийн дэвсгэр дээрх Магдалены цайвар арьсны өнгө, цагаан даашинз, улаан нөмрөг зэрэг нь өнгө болон гэрлийн тод ялгарлыг харуулна.