Үнэртэн
Ихэмсэг, чамин байдлын илэрхийлэл болсон Le Lion үнэртэн
Chanel брэндийн онцгой үнэртэн!
Chanel сүрчиг бүтээгчийн мэдлэг туршлагын дээд илэрхийлэл болсон Les Exclusive de Chanel нь жинхэнэ эрх чөлөөний талбар юм. Үнэртэн бүр нь загварын ордны өв уламжлал болон Gabrielle Chanel-ын өвөрмөц хэв маягаас санаа авч, хүчирхэг үзэл санааны оргилыг илэрхийлдэг тул юуны түрүүнд бүтээх эрх чөлөө гэж тодорхойлж болно.
Энэ бол түүхий эдээс хараат бус, ангид байдлын илэрхийлэл! Le Lion сүрчигний хувьд нимбэг, бергамот зэрэг цитрус жимснүүд нь гайхалтай сүрчигний эхний мэдрэмжид тохирох чухал өргөлтийг бий болгодог. Эдгээр нь бүгд лабданум рокроз цэцгийн амбер ноот болон ванилланы анхилуун, зөөлөн ноотонд агуулагдана.
Оливье Полге шинэ бүтээлээ амьтдад бус харин загварын ордны алсын хараанд зориулжээ. Зэрлэг, сүр жавхлантай, шүтээн болсон амьтан, Габриэль Шанелийн зурхайн орд болох арслан нь давамгайлахаас илүү хамгаалахыг илүүд үздэг хүчний бэлгэдэл бөгөөд мөн адил үнэмлэхүй дэгжин байдлын бэлгэ тэмдэг юм.
Загварын ордны ертөнц дэх арслангийн олон төрхөөс урам зориг авдаг Оливье Полге нь муурын төрлийн энэхүү амьтны хүч чадлыг үнэрлэх мэдрэмж болгон шилжүүлэхийг хичээсэн байна.
Загварын ордон энэ амьтныг эзэмшиж эхэлсэн нь Оливье Полгед дорно дахины үнэртэнд өөрийн нэрийг үлдээх сэдлийг өгчээ. Тэрээр үнэртний голлох найрлагуудаас сонгож байхдаа зөөлөн, дулаан ноотыг агуулсан гоёмсог, хүчирхэг үнэрийг төсөөлсөн аж.
Хэмжээнээсээ хэтэрч халилгүй хүч чадлаа илэрхийлэх тансаг найрлага! Арслан ялахын тулд заавал архирах шаардлагагүй байдагтай ижил.
Дэгжин бөгөөд дорнын өнгө аяс!