Аялал

National Geographic зөвлөж байна: 2026 оны аялахад хамгийн тохиромжтой 25 газар

National Geographic-аас 2026 онд аялахад хамгийн тохиромжтой 25 газрыг нэрлэлээ. Тэд энэхүү жагсаалтад голчлон түүх соёлын дурсгалт газар болон байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонгон нэрлэжээ. Энэхүү нийтлэлээр эхний арван улсыг онцлов.

Долмити, Милан, Итали 

2026 оны хоёр, гуравдугаар сард болох Өвлийн Олимпын үеэр дэлхий нийтийн анхаарал Милан болон зүүн хойд Италийн Кортина-д’Ампеццо хэмээх цанын бааз руу чиглэнэ. Милан хотыг зорьсноор Итали улсын уран баримал мэт уулсын дунд болох өвлийн олимпыг үзэх боломжтой.

Квебек, Канад

Гэгээн Лоренс голын эрэгт байрладаг, эртний сэтгэл татам, байгалийн үзэмжтэй Квебек хот нь Канадын хамгийн үзэсгэлэнтэй бүс нутгийн нэг юм. Кебекийн хойд хэсэгт байрлах Нибииши Үндэсний Парк нь уугуул Крий үндэстэн нутагладаг байгалийн цогцолборт газар юм. Энэ бүс нутаг нь 10 мянган км бүхий нуур, ой мод, амьтны нөөц газрыг хамгаалдаг бөгөөд зочдод зэрлэг байгальд амрах, Крий соёлыг мэдрэх боломж олгодог.  

Манила, Филипин

Филиппин улсын нийслэл Манила хот нь Номхон далайн эрэг дээр байрладаг. Түүхэн дурсгалт газрууд, колони үеийн архитектур, орчин үеийн худалдааны төвүүд, далайн эргийн үзэмж, соёлын баялаг өвөөрөө алдартай.Уламжлалт хэв маягийг шингээсэн хоолны өвөрмөц амтыг мэдрэх боломжтой.

Хар тэнгисийн эрэг, Турк

Туркийн Хар тэнгисийн эрэг нь адал явдал, байгалийн үзэсгэлэн, соёлын өвийг нэг дор хослуулсан цөөн хүн зорьдог нууцлаг газар юм. Понтийн нуруу ба Хар тэнгисийн хооронд орших Самсун, Бартин, Трабзон зэрэг хотууд элсэрхэг эрэг, эртний сүм хийд, Грек-Туркийн соёлын дурсгалаараа мөн шинэхэн далайн бүтээгдэхүүний өвөрмөц амтаараа сэтгэл татна.  

Киев, Узбекистан

Узбекистанын Киев рүү 2026 онд хурдны галт тэргээр аялах үйлчилгээг нэвтрүүлснээр аяллын хугацааг хоёр дахин багасгажээ. Шинэ Samarkand Express унтлагын үйлчилгээ, Mercure Khiva таван одтой зочид буудал нээгдэж, аяллыг илүү тав тухтай болгоно. Киевийн Itchan Kala цайз ба шинэ Arda Khiva resort нь түүх соёлын сонирхогчид, гэр бүлийн аялалд зориулагдсан бөгөөд Lazgi бүжгийн фестиваль, багт наадам зэрэг арга хэмжээ нь нутгийн өвөрмөц уламжлалыг мэдрэх боломжийг олгодог.

Акегара Парк, Руанда, Өмнөд Африк

Руандын Akagera Үндэсний Парк нь арван хөлт амьтдын аялал болон олон төрөл зүйлийн шувуугаар баялаг бөгөөд жуулчдын тоогоор бусад том паркуудаас хавьгүй тайван газар юм. 1934 онд байгуулагдсан энэ парк нь саванна, ногоон ой, голын эрэг бүхий байгалийн үзэсгэлэнтэй тогтоцтой. Амьтны экосистемийг сэргээх төсөл амжилттай хэрэгжиж, цагаан баавгай, арслан, заан, гөрөөс зэрэг олон амьтад амьдардаг болжээ. Сүүлд зочид буудлууд нээгдэж, сафари аяллыг илүү тав тухтай, ойр дотно болгоод байна.

Ванкувер, Британи

Британийн Колумбын Ванкувер нь 2026 оны FIFA Дэлхийн Цомыг үзэх боломжтой хот юм. Энэ улсыг зорьсноор Hastings Park дахь FIFA Fan Festival-д очиж хөгжмийн наадам, хөлбөмбөг шууд дамжуулалтаар үзэж болно. Үүнээс гадна дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн, далайн содон амьтдыг харах бөгөөд Grouse Mountain, Stanley Park зэрэг уул модоор бүрхсэн нутгийн түүх соёлтой танилцах, уугуул иргэдтэй уулзах мөн уулын дугуйн аяллыг турших боломжтой.

Ямагата, Япон

Японы Yamagata муж нь туйлын амар тайван, байгалийн болон соёлын өвөөр баялаг юм.  Өвөрмөц уул хад, халуун рашаан, түүхэн сүм хийдэд бясалгах боломжтой. Хавар нь цас удаан хайлдаг учир цасаар хийсэн төрөл төрлийн үзвэрийг үзэх боломжтой.

Route 66, АНУ

Route 66 нь авто замын 100 жилийн ойг онцлон аялах хамгийн онцгой маршрут юм. Сүүлийн дөрвөн жилд Оклахом мужийн 400 миль урт замыг сэргээж неон самбар, мото буудлууд, замын ойролцоох олон сонирхолтой газруудыг үзэж болно.  Arcadia дахь Pops болон Clinton дахь Route 66 музей зэрэг нь замын аяллын үеийн өв, дундад зууны Америкийн соёлыг мэдрэх гайхалтай боломжийг олгодог.

Улуру, Австрали

Австралийн Улуру нь 500 сая жилийн өмнө үүссэн дэлхийн хамгийн том хад. 2026 оноос эхлэн Uluru-Kata Tjuta Үндэсний Парк-д шөнийн аялал хийх хөтөлбөрийг танилцуулжээ.  Аяллаар экологид ээлтэй байшин, галын дэргэд од харах, уугуул оршин суугчидтай уулзах боломжтой. Мөн дроны шоу үзүүлбэр үзэж тус нутгийн түүх соёлыг орчин үеийн технологиор дамжуулан мэдэрч чадна.