Гоёл чимэглэл

Breguet-ийн сүр жавхлан Reine de Naples 8938

Breguet өөрийн коллекцдоо шинээр нэмэгдэж байгаа  Reine de Naples 8938-ийг олонд дэлгэлээ. Алтан хүрээн дээр гоёмсог, гялалзсан цасан мэт бүрхүүлтэй хийгдсэн энэхүү загвар нь цэнхэр оосортой цагаан алтаар хийгдсэн, улбар шар өнгийн бугуйвчтай ягаан алтаар хийгдсэн гэсэн сонголтуудтaй. 

Цагийг үнэт чулуугаар чимэглэх нь таван зуу гаруй жилийн турш цаг урлалд хадгалагдаж ирсэн үнэт уламжлал юм. Ерөнхий төвтэй уламжлалт цагийн нүүрнээс ялгаатай нь “цас” техник нь цагийг хийж байгаа суурь материалын харагдах байдлыг багасгаж төрөл бүрийн хэмжээтэй чулуугаар цагийн нүүрийг бүрдэг онцлогтой. Үр дүнд нь цаг юутай ч харьцуулшгүй гялалзсан болно. 

 

Breguet нь Reine de Naples 8938 загварын цагны нүүрийг тана эрдэнийн гадаргуун дээр цагны яг төвд биш төвөөс зайтай байхаар хийсэн бөгөөд уламжлалт Breguet хэв маягийн тоонууд дээр нь харагдана. Мөн цагийн зүү нь Breguet-ийx гэдэг нь хэнд ч андашгүй. Цагны хүрээ, түгжээг төгс зүсэлттэй очир эрдэнээр хийж, тохируулагч түлхүүрийг ховор, уран нарийн гэж тооцогддог бриолет зүсэлттэй очир эрдэнээр урлажээ. Энэхүү үнэт эрдэнийн цагийг 3 карат гаран жинтэй очир эрдэнээр чимэглэн гялалзуулсан аж. 

 "The Reine de Naples 8938 загварт жинхэнэ тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгчийн бүхий л ур ухаан шингэжээ."

 

Breguet брэнд нь гоо зүйг техниктэй үргэлж зэрэгцүүлэн авч явдаг бөгөөд шинэ Reine загвар нь автомат механик бөгөөд буулгах механизмтай,  тэнцвэржүүлэгч пүрштэй. Эцэст нь эрдэнийн чулуугаар чимэглэсэн цагаан алтны хэлбэлзэх хөдөлгөөний ачаар цаг хөдөлгөөнд орж ажиллана.