Автомашин

W16 хөдөлгүүртэй "Bugatti Mistral"

 

Ердөө 99 хувь үйлдвэрлэгдсэн "Bugatti Mistral W16"!

"W16 Mistral" бол Bugatti-ийн бүтээлийн ноён оргил юм. Энэ бол 2012 онд гарч байсан "Veyron Grand Sport Vitesse"-ээс хойших Bugatti-ийн анхны роэдстер машин. Мөн тус брэндийн домогт W16 хөдөлгүүрээр тоноглосон хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд 5 сая еврогийн үнээр худалдаанд гарчээ. 

 

Bugatti-ийн 1600 морины хүчтэй, W16 дөрвөн хос турбо хөдөлгүүрийг түшиглэн боссон гайхамшиг... 

W16 Mistral нь урьд хожид байгаагүй ноу-хау, тансаглалыг танд санал болгож байна. Дизайн болоод инженерчлэлийг бүхэлд нь тусгайлан гаргасан бөгөөд нүүрстөрөгчийн мяндсаар хийсэн явах эд ангийг нь дахин загварчилж, илүү мөлгөр дугуй силуэттэй болгожээ. 

 

Бүтээх явцад үүссэн хамгийн том сорилт нь 420 км/ц-ийн салхи мэт хурдыг бүхэлдээ сайн чанарын арьсан бүрээстэй тансаг бүхээгтэй хослуулах явдал байсан аж. Роэдстер ангилалдаа үнэнч гэдгээ харуулан W16 Mistral динамик сайтай, хөнгөн, үйлдэл гүйцэтгэх хурд өндөртэй хайпер спорт машин болжээ. Массыг багасгахын зэрэгцээ явах эд ангийн бат бөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд хэт хөнгөн холимог материалыг цогц бүтэцтэй хослуулсан байна. Их биеийн бат бөх байдлыг алдагдуулаагүй, хүндийн жинг нэмэгдүүлээгүй хэр нь ийм өндөр үзүүлэлттэй машин бүтээсэн нь Bugatti-ийн ололт юм. 

 

 

Дизайныг нь усны урсгал мэт долгиолсон үзэмжтэй, модерн хэмээн тодорхойлж болно. Үүгээр зогсохгүй W16 Mistral-ийн дуу нь мөн л автомашины ертөнцөд урьд өмнө  байгаагүй хосгүй үзүүлэлт хэмээн тооцогдоод байгаа юм.