Автомашин

Франц ноу-хаугийн бэлгэдэл DS 9

 Франц ноу-хаугийн бэлгэдэл болсон DS 9-ийг танилцуулж байна. 

Энэ нь технологийн сүр хүчийг гайхуулсан шинэ седан машин юм. Ер бусын тав тухтай, хосгүй чамин хүлэг. 

 

Силуэт нь тун орчин үеийн, бас гоёмсог. Хэмжээ нь сүрлэг, 4.93 метр урттай. Хадаасан буюу пирамидан оройн хээн оруулга, DS Cornets-ийнхтэй төстэй хаалганы бариул зэрэг деталуудаас нь сайн дизайнтай болсныг нь харж болно. DS-ийн загвар зохион бүтээгч Тиерри Метгоз анхны буюу 1955 оны DS-ээс зарим нэг тодорхой элементийг хуулж авсан байна. Жишээ нь, урд болон ард гэрлүүд доторх анивчдаг заагуур гэх мэт. 

 

Энэ машины интерьер дизайн давтагдашгүй зарим нэг зүйлээрээ бусдаасаа ялгарна. Жишээ нь, түрүүн дурдсан "clous de paris" буюу пирамидын оройг дүрсэлсэн хээ, талст хэлбэрийн хяналтын дэлгэц, B.R.M R180 цаг, бас тэгээд сувдан оёдол зэргийг дурдаж болно. 

 

 

DS7 Crossback-ийн нэгэн адил DS9 цахилгаанаар цэнэглэж болдог хосолмол технологитой. Гэхдээ Францын зах зээл дээр гурван янзын хувилбараар гарчээ. Хамгийн хүчтэй нь дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй, 360 морины хүчтэй бол нөгөө хоёр хувилбар нь 250 болон 225 морины хүчтэй бөгөөд аль аль нь хоёр дугуйндаа хөтлөгчтэй. Энэ машин 50 хүртэлх км замыг хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр явах боломжтой гэдгийг үйлдвэрлэгч мэдэгджээ.


 

Дээрээс нь нэмээд дусал ч түлш хэрэглэхгүйгээр дээд тал нь 135 км/ц хурд авах чадалтай юм. 100 хувь дулааны хөдөлгүүртэй шатахуунаар ажилладаг 225 морины хүчтэй хувилбар нь ч мөн гарах юм байна. Энэ мэдээ Citroen-ийн фэнүүдэд таатай сонсогдох нь гарцаагүй биз ээ.