
Автомашин
Aston Martin-ы шинэ бүтээл "DBS 770 Ultimate"
Aston Martin өмнөх бүх загварын үзүүлэлтүүдийг давж гарах DBS-ийг бахархалтайгаар танилцууллаа.
Энэ бол DBS 770 Ultimate!
Нэрэнд нь “ultimate” буюу туйлын гэсэн үг орсноос харахад тус бүтээл бусад загваруудаасаа шилдэг нь болжээ. Энэ бол Aston Martin-ы түүхэн дэх хамгийн хүчирхэг нь, DBS-ийн түүхэн дэх хамгийн хурдан нь юм.



Шилдэг дизайн, инженерчлэлийн дэвшил нь "DBS 770 Ultimate"-ийг Aston Martin-ы "Super GT"-д урдаа барьдаг загварууд дотроос хэзээ ч хуучрашгүй, цуглуулганд заавал байх ёстой хүлэг болгожээ.
"DBS 770 Ultimate"-ийг кьюпе, воланте хоёр хэлбэрээр гаргасан бөгөөд маш цөөн тоогоор буюу 300 кьюпе, 199 воланте загвар үйлдвэрлэжээ.


Араа солигдох хурдыг нэмж, жолоочид машинтайгаа уусан нэгдсэн мэт мэдрэмж өгөхийн тулд "DBS 770 Ultimate"-д бусдаас онцгой дамжуулалтын тохируулга суурилуулжээ.
Мөн машины асар их хүч Aston Martin-ы нүүрстөрөгчийн керамик тормосны уламжлалт системтэй зохицох нь гарцаагүй. "770 Ultimate" загварт энгийн DBS-ийнхтэй адил урд талд 410 мм, ар талд 360 мм диск ашигласан байна.


21 инчийн жолооны хүрд, шинэ нүүр, шинэ хамрын тусгаарлагч, шинэ агаар шахагч, мөн их хэмжээний нүүрстөрөгчийн мяндасыг энэ загварт ашиглажээ. Энэ бүгдийг шингээсэн шинэ хүлгүүд эздийнхээ гарт аль хэдийн очсон ч үнэ нь нууц хэвээр байна.


"DBS 770 Ultimate" бол Aston Martin-ы "Super GT"-г ардаа үлдээсэн дараагийн шинэ домогт загвар гэж болно.