Автомашин

Ferrari Daytona SP3: Шинэ “Icona”

Маранеллогийн домогт ялалт авчирсан спорт машинуудын анхны хэв загвараас санаа авч бүтээсэн Ferrari Daytona SP3: Шинэ “Icona”.

Феррари 1967 оны 2-р сарын 6-ны өдөр олон улсын спорт автомашины аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Дейтонагийн 24 цагийн уралдаанд эхний гурван байрыг эзэлсэн нь Ферраригийн түүхэнд хамгийн том амжилтуудын нэг хэмээн бичигджээ.

Фордын нутагт болсон энэхүү домогт бөгөөд өрсөлдөөнт уралдаанд Ферраригийн “330 P3/4” түрүүлж, түүний араас “330 P4” болон “412 P” загварууд барианд орсон байна. Энэ тэмцээнд “Ferrari 330 P3” загварын хөгжлийн оргил үеийг харуулсан бөгөөд машины ерөнхий инженерээр ажилласан Мауро Форгиери уралдааны автомашины гурван үндсэн элемент болох хөдөлгүүр, арал, аэродинамикийг эрс сайжруулсан юм.

Шинэ “Icona” гэдэг нь энэхүү домогт хет-трикийг сануулж, “Ferrari” брэндийг мото-спортод өвөрмөц статустай болгосон “Ferrari”-гийн анхны спорт хэв загваруудын дурсгалыг хүндэтгэсэн нэр юм. “Ferrari Daytona SP3” нь хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн тусгай загвар бөгөөд анх 2018 онд “Ferrari Monza SP1” болон “SP2” загвартай хамт гарсан “Icona” цувралын нэг аж. 

 

“Daytona SP3” нь агаарын энгийн оролттой, арын хэсэгт суурилуулсан V12 хөдөлгүүртэй. Маранеллогийн хөдөлгүүрүүдээс хамгийн алдартай энэ хөдөлгүүр 840 морины хүчтэй, 697 Нм мушгих хүчтэй, нэг минутад 9500 удаа эргэх хүчин чадалтай.

 

Бүхэлдээ нийлмэл материалаар хийгдсэн арлыг “LaFerrari”-гаас хойш ердийн автомашинд ашиглаагүй Формула 1 технологиор бүтээснээрээ давуу талтай юм.

 

 

 

Машины суудлыг арлын салшгүй хэсэг болгосноор жинг багасгаж, жолоодлогын байрлал нь уралдааны машиныхтай ижил болжээ. Энэхүү “Ferrari Daytona SP3” нь Ферраригийн, аэродинамик төхөөрөмж ашиглахгүйгээр бүтээсэн, аэродинамикийн хувьд хамгийн үр ашигтай загвар юм. Үүний үр дүнд машин 100 км/цагийн хурдыг 2.85 секундэд, 200 км/цагийн хурдыг ердөө 7.4 секундэд авна.