Автомашин
2024 оны шинэ загвар "Foxtron B"
2024/05/13
Pininfarina фирм Foxtron-ы шинэ загварыг танилцууллаа.
Тайванийн үндэстэн дамнасан корпораци болох Foxconn нь автомашиныхаа дизайныг Италийн Pininfarina фирмд хариуцуулан, шинэ загвараа саяхан танилцуулсан юм.
Энэхүү Model B загварын тэнхлэг хоорондын зай 2.8 метр, нийт урт нь 4.3 метр бөгөөд нэг цэнэглэлтээр 450 км явах хүчин чадалтай.
100 хувь цахилгаанаар ажилладаг энэхүү Foxtron-ыг эхлээд Америкийн зах зээлд нийлүүлж, улмаар Европт борлуулалтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.