Автомашин

Lotus брэндийн шинэ загвар Emira

Lotus брэнд алдарт Emira хэмээх шинэ загвараар түүхээ үргэлжлүүлж байна.

Британийн фирмийн ерөнхий захирал Мэтт Виндлийн хэлснээр Emira бол тус машин үйлдвэрлэгчийн гаргасан хамгийн амжилттай загвар юм.

 

Тэд машины аэродинамик, багтаамжийн үр ашгийг нэмэгдүүлж, өдөр тутмын спорт машин бүтээжээ. Бүхээгийн гол хэсэгт давхар аяганы тавиур, утасны тасалгаа, USB порттой гарын түшлэг зэргийг багтаасан байна. 

 

Ачаа тээшийн багтаамжийн хувьд хоёр суудлын ард 208 литр, хөдөлгүүрийн ард 151 литрийн тээшийн савтай бөгөөд үүнд ердийн хэмжээтэй чемодан эсхүл гольфын цохиуртай цүнх багтана. 

 

Дунд хэсэгт 10.25 инчийн мэдрэгчтэй дэлгэц, жолоочид зориулсан 12.3 инчийн нэмэлт дэлгэц мөн суурилуулсан байна. Түүнчлэн Android Auto болон Apple CarPlay-ээр тоноглосон. Анхны загвар нь гурван ширхэг KEF Uni-Q чанга яригч, онцгой цэвэр дуугаралттай задгай сабвуфер зэргийг багтаасан 10 сувгийн KEF дээд зэргийн чанартай аудио системээр тоноглогджээ. 

Хийцийн хувьд хоёр төрлийн арал, тэнцвэржүүлэгчийн тохиргоотой төдийгүй энэ бүгдийг  Мэтт Виндл туршин шалгасан байна!

 

“Tour” горим нь өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бөгөөд Lotus-ийн хүч болон жолоодлогын үеийн илүү тав тухтай байдлыг оновчтойгоор хослуулсан. Харин “Sport” горимыг “Lotus Drivers Pack” сонголтоор ашиглах боломжтой төдийгүй тэнцвэржүүлэх систем нь динамик чанар, мэдрэмжийг илүү оновчтойгоор мэдрүүлэх  хатуу тохиргоотой. 

 

Эмира загвар галоген болон ксенон HID гэрлээс хавьгүй бага эрчим хүч зарцуулдаг, чийглэг, харанхуй нөхцөлд эсхүл шөнийн цагаар маш сайн гэрэлтүүлдэг бүрэн LED гэрлээр тоноглогджээ. Зууван хэлбэртэй арын LED гэрэл нь машины үзэмжийг тодруулах бөгөөд арын спойлерын төв хэсэгт гурав дахь тоормосны гэрлийг байрлуулсан байна.

 

400 морины хүчтэй 3.5 литрийн багтаамжтай  V6 хөдөлгүүр, 6 шатлалт механик хурдны хайрцагтай Emira нь нисгэгчдэд зориулагдсан нь гарцаагүй.

 

Шулуун замаар 290 км/цаг хурдалж, 4,3 секундэд 0-100 км/цаг хурд авах чадвартай энэхүү Lotus Emira-ийн анхны хувилбар 95,995 еврогийн үнэтэйгээр худалдаанд гарчээ.