Автомашин

Maserati: “Grecale”-ыг цас мөс зогсоохгүй!

 

“Maserati” брэнд загваруудаа “Mistral”, “Ghibli”, “Levante” зэрэг салхины нэрээр нэрлэдэг заншилтай. Харин одоо “Grecale” хэмээх Газар дундын тэнгисийн, хүчтэй, "сэвшээ салхи" Масерати гэр бүлд нэмэгдлээ.

Камуфляж өнгөтэй, жадны тэмдгээ хадгалсан энэхүү SUV загвар энэ удаад Шведийн жаварт туршилтаа үргэжлүүлэв.

 

Туршилтын загваруудад эрс тэс температурт асаалтын тохиргоо, жолоодлогыг нарийвчлан тохируулах, засмал зам, цас, мөстэй холимог гадаргуу дээрх машины динамик хөдөлгөөнийг шалгах, цаг агаарын бүх нөхцөлд машин дотор тав тухтай байлгахтай холбоотой туршилт хийжээ. 

 

Мөн хөдөлгөөний чадварыг сайжруулах, санал болгож буй жолоодлогын төрөл бүрийн горимыг сайжруулах туршилт хийгдсэн. “Alfa Romeo Stelvio” загварыг бүтээсэн “Giorgio” платформ дээр энэ загварыг бүтээсэн бөгөөд 4.85 м урт энэ машин “Levante” загвараас 16 см-ээр богино, “Alfa Romeo Stelvio” загвараас 16-ээр урт аж. 

 

 

Хөдөлгүүрийг асаах “Start” товчлуур жолооны хүрдний зүүн талд байрлана. Баруун талд нь "Тав тух", "Grand touring", "Спорт", "Бартаат замын" гэсэн жолоодлогын дөрвөн горимыг сонгох Манеттино удирдлага байрлана.

 

Уг загвар 300 морины хүчтэй, хосолмол 2.0 л багтаамж бүхий хөдөлгүүрээр тоноглогджээ.