Энэхүү шинэ загварын хуурай жин ердөө 1332 кг буюу “720S Coupé” загвараас 49 кг-аар хүнд!


Их бие нь карбон файбер материалаар хийгдсэн бөгөөд 720 морины хүчтэй, 770 ньютон метр мушгих хүчтэй, 4 литрийн багтаамжтай, хос турботой V8 хөдөлгүүрээр тоногложээ.

Үүний зэрэгцээ энэхүү англи супер машин гайхалтай гүйцэтгэлтэй. 0-ээс 100 км/цагийн хурдыг 2.9 секундэд, 0-оос 200 км/цагийн хурдыг ердөө 7.9 секундэд авна. Дээд хурд нь 341 км/цаг, Spider горимд 325 км/цаг хурдлах чадалтай.

Түүнчлэн эвхэгддэг хатуу дээврийг нээх, хаахад ердөө 11 секунд шаардлагатай бөгөөд 50 км/цаг хүртэлх хурдтай жолоодох үедээ энэ үйлдлийг гүйцэтгэх боломжтой.

Ачаа тээшийн зайны хувьд урд талдаа 150 литрээс гадна амралтын өдрөөр салхинд гарах дуртай хүмүүст зориулсан 58 литрийн багтаамж бүхий нэмэлт зай ар талд нь гаргаж өгчээ.


Өнгөний сонголтын хувьд цэнхэр белиз, ацтек шаргал гэсэн хоёр шинэ өнгийг санал болгож байна.

