Автомашин

Mercedes SL 43: Дөрвөн цилиндрт хувилбар

“Mercedes SL” ангилал “A 35 AMG” болон “A 45 S AMG” загваруудад суурилуулсан 2.0 литрийн багтаамжтай, 4 цилиндрт хөдөлгүүртэй, хямд өртөгтэй хувилбар болох “SL 43” загвараар хүрээгээ тэллээ. Мөн тус загварыг Формула 1-ээс гаралтай цахилгаан турбо системээр тоноглох боломжтой.

 

Хөдөлгүүр минутад 6750 эргэх үед 381 морины хүч, 3250-5000 эргэх үед 480 Нм мушгих хүч гаргах хүчин чадалтай 4 цилиндрт хөдөлгүүр нь богино хугацаагаар 14 морины нэмэлт хүч гаргах чадалтай бага хэмжээний хайбрид системтэй хосолсон. Бүх хүч есөн шатлалт автомат хурдны хайрцгаар хойд дугуй руу шилжинэ.

 

100 км/цагийн хурдыг 3.6 секундэд авдаг “SL 63 AMG” загвартай харьцуулбал “SL 43” загварын дээд хурд 275 км/цаг бөгөөд 100 км/цагийн хурдыг 4.9 секундэд авна.

 

Загварын хувьд урд болон хойд буфер нь өмнөх загваруудынхтай харьцуулахад шинэчлэгдсэн бөгөөд “SL63” загварын тэгш өнцөгт хэлбэртэй яндан зууван хэлтэртэйгээр солигджээ. Мерседес 19 инчийн дугуйг стандарт болгосон ба 20, 21 инчийн дугуйг сонголтоор авах боломжтой.

 

 

Зорчигчийн хэсэг бусад загварынхтай ижил. Төв хэсэгт налуу байрлалтай 12.3 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд үүнийг сонголтоор өөрчлөх боломжтой.