
Автомашин
Их хотын унаа, цахилгаан "Microlino"
Microlino брэнд Citroen AMI-тай өрсөлдөхүйц, цахилгаан, хот газарт зориулсан машиныг Женевийн Авто Үзэсгэлэнгээр танилцууллаа.
2.5 метрийн урттай, эгэл бус стильтэй, 1955 оны BMW Isetta загвараас санаа авсан машин...

Microlino нь яг ч автомашин биш бөгөөд B1 ангиллын үнэмлэхээр 16 наснаас эхлэн унаж болох дөрвөн дугуйтай мотоцикль гэсэн ангилалд багтана.

3 түвшний автомат удирдлагын систем, 5 секундэд 50 км/ц хурд авах хүчин чадал, 90 км/ц -ийн дээд хурд... Энэ бүгдийг өөртөө шингээсэн хоёр суудалт энэхүү унаа 230 литрийн тээшний савтай.


Хот суурин газарт зориулсан хувилбар учраас гар утас тогтоогч, автомат түгжээ, цахилгаан халаагуур гэх мэт зүйлсээр тоногложээ.

Долче өнгөлгөө, шилэн дээвэр, LED гэрлэн тууз, хос дэлгэц, ургамлын гаралтай арьсан бүрээстэй жолооны хүрд... Гялтганасан хар обуд, 13 инчийн метал хигээс, түүнчлэн 2.6 kW хүчин чадалтай цэнэглэгч ч бас багтсан байна. Брэндийн анхдагч болж байгаа эхний цуврал нь 999 машинаас бүрдэж байгаа бөгөөд ургамлын гаралтай арьсан болон илгэн доторлогоо, Pioneer-ийн аудио системтэй.


Эгдүүтэй энэ машин 18-23 мянган еврогийн хооронд худалдаалагдаж байна.