Автомашин

Түүхэн ёслолд зориулсан бүтээл "Mini Remastered"

 

III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд зориулан Linley болон David Brown Automotive нарын хамтран бүтээсэн мини машин

David Brown Automotive Британийн захиалгаар тавилга үйлдвэрлэгч компани Linley-тэй хамтран Эзэн Хаан III Чарльзын хаан ширээнд суух ёслолд зориулан бүтээл гаргажээ. Британийн түүхэн дэх энэхүү чухал мөчийг тэмдэглэн David Brown Automotive-ийн алдарт Mini Remastered-ийг Белгрейвия дахь Linley-ийн нүүр царай болсон үзүүлэнгийн танхимд толилуулсан. 

 

Эргэн тойронд нь гараар урласан тавилгууд байрлуулсан байна. Орчин үеийн хэлбэрт оруулаад байгаа Mini Remastered нь магадгүй британичуудын хамгийн дуртай автомашины дизайн болов уу! Шинэ загварыг нь Силверстоун дахь хамгийн орчин үеийн үйлдвэртээ урлажээ. Харин танилцуулахдаа Linley-ийн үзүүлэнгийн танхимд Чарльзийн хаан ширээнд суух ёслолд зориулан дэлгэж байгаа юм. 

 

 

Энэ нь Британи хүн бүрийн дурсамж болон үлдэж буй мөчийн нэг хэсэг болж байна. Тус машин нь британи өнгө гэж хэлж болох “уралдааны ногоон” өнгөтэй. 12 инчийн сонгодог дугуйны обуд хэсгийг цагаан цайвар өнгөөр шийджээ. Үндэстний тодотголыг төрийн далбаагаар илтгэж дээвэр хэсэгт оруулсан байна. 

 

Linley-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чухал хэсэг болсон будгийн ажлыг David Brown Automotive-ийн техникчид хэдэн зуун цаг зарцуулан хийж гүйцэтгэн, Mini Remastered-ийг гялтганасан гялгар болгожээ. Бүхээг хэсгийг агар зандан модны өнгөтэй арьсаар доторлож мөн л гараар нарийн гүйцэтгэжээ. Хул өнгийн оёдолтой хослуулсан нь “уралдааны ногоон”-ыг тодотгож өгчээ. 

 

 

Машины их бие угсрах Британийн баялаг уламжлалыг хадгалан үлдэхийн тулд David Brown Automotive машин нэг бүрийг бүхэлд нь гараар бүтээдэг байна. 

Linley-ийн детал бүрийг нэг бүрчлэн анхаарч хийсэн тоног хэрэгслийг хамгийн уран инженерчлэл, чанар, шилдэг материал, мастер техникчидтэй David Brown Automotive-ийн үйлдвэрт авчирснаар Mini Remastered бий болсон гэж болно. Linley-ийн гараар урласан уламжлалт бүхээг үү, эсвэл орчин үеийн болгож хийсэн нь үү гэдгээс үл хамаараад гараар бүтээсэн Mini Remastered нь уламжлал болон орчин үеийн хослол болж чаджээ. 

 

Автомашиныг гараар урладаг дэлхийд танигдсан британи технологийн шинэхэн нэгэн жишээ нь Linley болон David Brown Automotive нарын уламжлалыг шингээсэн энэ бүтээл болж байна.