Автомашин

Mercedes Benz болон Moncler нарын хамтарсан төсөл

Mercedes Benz болон Moncler нарын хамтарсан төсөл "Mondo G"

Mercedes-Benz, Moncler хамтран Лондонгийн загварын долоо хоногоор хөгжилтэй нэгэн санаа танилцуулсан нь “дүдюнь” машин байлаа.  

Энэ ажлаа тэд "Project Mondo G" гэж нэрлэсэн бөгөөд домогт Mercedes-Benz G-Class-ийг Moncler-ийн нугасны өдөн, ширээстэй хөвсгөр хүрэмний өнгө төрхтэй хольж дүрслэлийг нь харуулжээ. 

 

Автомашиныг урлагтай уусгасан энэ бүтээлийг Лондонгийн загварын долоо хоногийн үеэр болсон Moncler-ийн “The Art of Genius” шоугаар олонд танилцуулсан юм. Moncler-ийн хувьд энэ төсөл нь автомашины салбарынхантай хамтарсан анхны ажил нь болжээ. G-Class хурц өнцөг, тод ирмэг бүхий дизайнтай бол Moncler хүрэм мөлгөр зөөлөн, шугам гаргасан ширээстэй. Энэ хоёрыг хольсноор хоорондоо өөр хоёр зүйлийн ялгааг тод харуулсан бүтээл болжээ. 

 

Хүний хэрэглээнд төгс нийцсэн, орлуулашгүй чухал хэрэгцээ болсон энэ хоёр зүйл үнэ цэн болон тансаг байдлыг эрхэмлэдэг амьдралын хэв маягийг бүрдүүлэгч чухал материал болсоор хэдэн арван жил өнгөрсөн.

 

Эсрэг тэсрэг хоёр зүйлийг уусгаснаар уран баримал мэт эд төрсөн нь Project Mondo G юм. Цэвэр практик хэрэгцээ байсан зүйл дизайн шингэсэн бүтээл болон хувирсан байхыг та бүхэн эндээс харж болно. Хэмжээ нь сэтгэл догдлуулмаар. 4.6 метр урт, 2.8 метр өндөр, 3.4 метр өргөн. Нэмээд сонирхол татахуйц дугуйтай. Нийт жин нь 2.5 тонн. 

 

 

Project Mondo G-д аварга том цахилгаан хийж өгсөн нь бас нэгэн нүд хужирлах үзүүштэй элемент болжээ. Энэ цахилгаан машин ба хүрэм гэсэн хоёр бүтээгдэхүүнийг хослуулсны дараах хоорондоо шингэн уусах хувирал, хөдөлгөөнийг илтгэн харуулж буй мэт. 

 

Moncler-тэй хамтарсан энэхүү эхний ажил нь дараа дараагийн шинэ санааны эхлэлийг тавьж байна хэмээн Mercedes-Benz үзэж байгаа юм байна.