Архитектур, дизайн

Дизайн технологийн хослол "Emergence of Form"

Шил, өндөр технологийн материал үйлдвэрлэгч AGC компани Миланы дизайны долоо хоногт 5 дахь жилдээ “Emergence of Form” нэртэй сэтгэл хөдөлгөм инсталляцаар оролцож байна. 

Төслийн төв нь Японы алдарт загвар зохион бүтээгч Кейта Сүзүкигийн бүтээлч сэтгэхүйд суурилан хийгдсэн урлагийн объектууд юм. Шил, керамикийн нэгэнт тогтсон хязгаарыг давахын тулд орчин үеийн урлаг, технологийг хослуулжээ. 

 

Физикийн үүднээс шилийг хязгаарт нь тултал муруйлгаж хэлбэржүүлэх шинэлэг технологийг ашиглан хийсэн бөмбөлгийг хэн ч харсан биширмээр. 

 

Мөн Brightorb материалыг ашиглан усны гадаргуу дээрх долгионыг илэрхийлсэн гурван хэмжээст уран сайхны бүтээлийг дурдах хэрэгтэй. 

 

AGC патентыг нь эзэмшдэг Brightorb нь энэхүү инсталляцийн жинхэнэ шинэлэг зүйл нь байсан юм. Өндөр технологийн энэхүү материалыг 3D принтерт тусгайлан зориулж бүтээсэн. Энэ нь тус компанийн 100 жилийн түүхэндээ керамик эдлэлийн технологийн салбарт хуримтлуулсан ер бусын ур чадварын үр дүнд бий болжээ. Кейта Сүзүки керамик, шил гэх хоёр боловсронгуй материалыг ашиглан байгалийн тасралтгүй өөрчлөгдөж байдаг гоо үзэсгэлэнг санагдуулам орон зайг бий болгосон байна. 

 

Бодит амьдрал дээр газар орны байдал байнгын хөдөлгөөнд оршдог бол Кейта Сүзүки үүнээс ганцхан агшинг гарган илэрхийлжээ. 

 

Яруу найраг, ур чадвар, дэвшилтэт технологиор дүүрэн инсталляци.

 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл