Хэв маяг

Paul Smith Junior-ийн гоёмсог коллекц

Британийн брэнд Лондонд хийсэн аялалаасаа санаа авч, коллекцдоо дурсгалт газрууд, музей, амьтны хүрээлэнгийн алдартай амьтдыг тодотгон харуулжээ. 

Бид энэхүү коллекцоос аялал жуулчлалын төдийгүй Британийн нийслэл дэх хамгийн алдартай музей, урлагийн галерейг харуулсан олон төрлийн хөгжилтэй зургуудыг олж харна. Энэхүү загварууд нь шинжлэх ухаан, байгаль, түүхийг санагдуулам сансрын хээ, үлэг гүрвэл, амьтдаас бүрдэнэ. 

 

 

Paul Smith's Dino-ийн интерактив элементүүдийг авчирдаг уламжлалт инээмсэглэлийн зургуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Бөмбөрцөг бүхий цамц таныг дэлхийн төвд аваачих болно. Бусад зургууд нь 3D элементүүдээс бүрдэх төдийгүй харанхуйд гэрэлтэж харагддаг. Түүнчлэн энэ өвлийн коллекцод дэгжин байдлыг нэмсэн смокинг загварын костюм, хилэн материалаар урласан үдшийн хувцсыг онцолж байна.

 

Neon Zebra цуврал коллекцод мөн багтсан бөгөөд үүгээрээ  бэлэг тэмдэг болсон тахийг спортлог хэв маягтай хослуулжээ. Эдгээрт мөн ус нэвтэрдэггүй цув, хоёр талаар нь өмсдөг ханцуйгүй хантааз, олон өнгийн судалтай спортын хувцаснууд багтсан байна

 

Хөвгүүдэд зориулсан, биед эвтэйхэн гоёмсог коллекц!