
Нүүр будалт
Dior 2023: Хүчирхэг харц, нүүр будалт
Dior-ийн 2023 оны намрын коллекц: Хүчирхэг харц, нүүр будалт
Мумбай хотод байрлах “Энэтхэгийн хаалга” дурсгалт газрын үзэсгэлэнт орчинд зохион байгуулсан Грация Кьюригийн 2023 оны намрын коллекцод зориулж, Dior-ын нүүр будалтын дүр төрхийг хариуцсан бүтээлч захирал Петр Филипс хүчирхэг харцыг тодотгосон будалтын санааг гаргажээ.




Тод, уусалттай, усанд норсон мэт харагдах энэ будалт гүн гүнзгий, нууцлаг төрхийг бий болгосон байна.


Петр Филипс энэхүү санаагаа "Хүчирхэг, уусалттай будалтанд 098 дугаартай дан хар өнгийн тень ашигласан бөгөөд нүдний дээд болон доод зовхийг сормуусны уртын хэмжээнд нийцүүлэн будсан” хэмээн тайлбарлажээ.


Үүнээс гадна зовхийг чийгтэй мэт харагдуулсны зэрэгцээ “Diorshow kohl 099” нүд хүрээлэгч, “Diorshow 090” сормуусны будаг, "Dior Addict" уруулын будгаар натурал дүр төрхийг бүрдүүлсэн байна.

Үс засалтыг 1920-иод оноос сэдэвлэсэн ретро маягаар шийдсэн бөгөөд үсийг хажуу талаар нь хувааж, толгойн ард тогтоон, дух руу бага зэргийг оруулан загварчилжээ.