Чиг хандлага

Dior Book Tote-ийн шинэ хувилбар

Шинэ бүтээлийг танилцуулах цаг ирлээ! 

Энэ бол Dior Book Tote цүнхний каннаж оёдолтой хувилбар...

Дизайнер Мария Грация Кьюри Dior-ийн 2024 оны улирал дундын коллекцид зориулан "Dior Book Tote" цүнхний каннаж хээн графиктай, арьсан хувилбарыг урласан байна. Алдарт энэхүү сүлжээсэн хээний харьцааг нь шинэчилсэн учир геометрийн шугам хоорондын огтлолцлоос нь шинэлэг өнгө, өнцөг харагдахаар болжээ. 

 

 

Энэ бүтээлийг урлахын тулд дээд зэргийн нягт нямбай байх шаардлага тавьжээ. Dior-ийн урланд бүх шат дамжлага дэс дараатай явагдана. Миллиметрийн ч зөрүү үгүй тэгш тэнцүү өнцөг, эсгэлт, зүсэлт, тайралт... 

 

 

 

Энэ бүх бэлтгэл ажлын дараагаар хүсэн хүлээсэн бүтээлээ элемент тус бүрээр нь эвлүүлэн бүтээн босгоно. Төгсгөлд нь харин “D, I, O, R” гэсэн үсэгнүүдийн дүрсээр гоёл хэлхэж зүүсэн байна. 

 

Хүмүүсийн сайн мэдэх энэхүү загварыг брэндийн бэлгэ тэмдэг зүүлтээр чимэглэсэн анхны тохиолдол энэ болж байгаа юм. Мэдээж бүгдийг нь гараар чамбайлан урласан байна. Үүгээрээ Dior загварын ордны хувьд деталь урлах нь ямар нандин чухал зүйл вэ гэдгийг үзүүлэхийг зорьжээ. 

 

 

 

Ер бусын энэхүү аксессуар нь Dior бол тасралтгүйгээр өөрийгөө шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй, түүнд хэрэгтэй ноу-хауг хуримтлуулж чадсан брэнд гэдгийг харуулсан гайхалтай ажил болжээ.