Улаан хивсний ёслол
Dior брэндийн 2026 оны намар, өвлийн цуглуулга
Dior бренд хувцас загвараар дамжуулж Парисын амьдралын хэмнэл, улирлын өөрчлөлтийг илэрхийлжээ.
Dior брэнд 2026-2027 оны намар, өвлийн эмэгтэй коллекцоо гуравдугаар сарын эхний долоо хоногт "Парисын загварын долоо хоног"-оор танилцууллаа.


Шоу алдарт “Tuileries Garden”-д болсон ба байгалийн гоо зүйг илэрхийлсэн тайз засалт цуглуулгын уур амьсгалыг улам тодотгожээ. Хувцас дээрх цэцгэн хээ коллекцийн гол элемент болсон ба хүрээлэнгийн усан дээрх хиймэл цэцэгтэй ижил байсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татав.


.jpg)
Тус цуглуулгыг дундад зууны уран зохиол, театрын хувцаснаас санаа авч бүтээжээ. Корсет бүсэлхий, өргөн ханцуйтай загварыг орчин үеийн хувцастай хослуулснаар сонгодог ба орчин үеийн хэв маягийг хослуулсан өвөрмөц шийдэл болов.
Өнгөний хувьд цуглуулга нь намрын байгалийг санагдуулам нам гүм. Хар, мөнгөлөг, саарал өнгийг торгон материал, зөөлөн нугалаатай хослуулснаар эмэгтэй хүний уян зөөлөн төрхийг тодотгон харуулжээ.







Дизайнер Jonathan Anderson энэ бүтээлийнхээ тухай:
“Энэ удаагийн шоунд Парис хотын амьдралын хэв маягийг шингээсэн. Намар навчис унадаг ч гоо үзэсгэлэн дахин цэцэглэдэг гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон” хэмээн онцолжээ.



.jpg)













.jpg)







.jpg)

