Улаан хивсний ёслол

Dior брэндийн 2026–2027 оны өвлийн цуглуулга

Францын алдарт Dior брэнд нь дизайнер Jonathan Anderson-ны удирдлага дор өвлийн шинэ коллекцоо танилцууллаа.

Шоуны тайз өвлийн цас мөсний өнгө аястай, нэмээд уран бүтээлч Frédéric Sanchezе-ийн хөгжмийн найруулгаар үлгэрийн мэт уур амьсгалыг бүрдүүлжээ.

Энэ удаагийн шоуны онцлох зүйл бол моделиудын алхалт байлаа. MJ Harper найруулагч хөдөлгөөний найруулгыг энгийн тайзны алхалтаас илүүтэй бүжиг, театрын элементтэй, урлагийн үзүүлбэр шиг зөрчил, тайлалтай болгосноор шоуг шинэ түвшинд хүргэжээ.

Загвар зохион бүтээгч Jonathan Anderson: "Энэ удаагийн коллекцоор Dior брэндийн түүхэн уламжлалыг хадгалахын сацуу орчин үеийн минималист, уран сэтгэмжтэй хослуулахыг зорьсон. Түүнчлэн Dior бол өнгөрснийг дуурайх бус өнгөрснийг одоо үед дахин амьдруулах арга замыг эрэлхийлдэг хэмээн дурджээ.