Загвар
Цаначдад зориулсан DiorAlps коллекц
Дизайнер Мария Грация Кьюри байгаль уул хад, эрх чөлөөнд хүндэтгэл үзүүлэн DiorAlpsкапсул коллекцийг бүтээжээ.
Улирлын онцлог, сэдэл санааг цоо шинээр харуулж чадсан хувцаснууд бүхий коллекц болсон байна. Хувцас загварын мэргэжлийн үүднээс гэж хэлэхэд эдгээр бүтээл нь функц сайтай, инновац шингэсэн, цанын бусад өмсгөлөөс эрс ялгарч харагддаг зэрэг шинжийг өөртөө нэгэн зэрэг шингээжээ.
Дээрээс нь Dior-ийн сүлд тэмдгийг нэмсэн бүр ч илүү хүч өгчээ. Цанын өмсгөл, ширээстэй зөөлөн хүрэм, түүнтэй хосолсон өмд зэргийг усны хамгаалалттай тусгай даавуугаар хийсэн бөгөөд чимэглэхдээ харин Christian Dior-ийн азын одыг шинэчлэн зурсан байна. Увидаст алтлаг өнгө болон диорын алдарт хаундстүүт /houndstooth/ хээг мөн шингээн өгчээ.
Энэ бол хосгүй өвөрмөц загвар, тэсрэлт хийх хүч, хээнцэр спортлог төрх...