Улаан хивсний ёслол
27 дахь жилдээ зохиогдож буй ELLE Women in Hollywood улаан хивсний ёслол
Энэхүү үйл ажиллагаанд хөгжим, кино, телевиз болон бусад салбарт бүтээлч байдлаараа хувь нэмэр оруулсан найман гайхалтай эмэгтэйд хүндэтгэл үзүүллээ.
Gal Gadot, Jennifer Hudson, Rita Moreno, Halle Berry нарт дэлхийн хамгийн том загварын сэтгүүл ELLE нь Ralph Lauren, Lexus нартай хамтран баяр хүргэв.
ELLE сэтгүүлийн ерөнхий редактор Nina Garcia, Ralph Lauren, Lexus мөн Lauren-Perrier нартай хамтран зөвхөн ялагчдыг төдийгүй хөтлөгч, уран бүтээлчид, Холливудын домогт хүмүүсийг оройн зоог болон энэ жилийн шагнал гардуулах ёслолд урьжээ. Оролцогчдын дунд Hailey Bieber, Diego Boneta, Alexandra Daddario, Karen David, Lucy Hale, Moses Ingram,
Daniel McDonald, Lexi Underwood болон бусад олон хүмүүс байлаа.
"Los-Angeles хотод жил бүр зохион байгуулагддаг энэхүү шагнал гардуулах оройн зоогд оролцохоос гадна ялагч бүр Холливудын ELLE Women сэтгүүлийн 2021 оны 11-р сарын дугаарын нүүрэнд гарсан билээ."
Ялагчдад хундага өргөж, Lauren-Perrier-ийн оргилуун дарсыг өргөн барьсан ба алдарт зураач Ashley Longshore-ы гараар зурсан шошго бүхий Maison Cuvée Rosé дарсыг мөн санал болгов. Lexus VIP зочдыг унаагаар хангасан бол Ralph Lauren, Niall DiMarco, Jennifer Hudson, Eva Longoria, Rita Moreno, Demi Singleton нарын хувцсыг урласан байна.