Чиг хандлага

Andres Sarda: эрч хүчтэй, эерэг шинэ коллекц

Даавуу, өнгө, хэлбэрийн хувьд гайхалтай Andres Sarda-ийн зуны дотуур хувцаснууд нь эрх чөлөө бэлэглэнэ. Загваруудыг өөрийн сэтгэл санааны байдал, тухайн цаг мөч эсвэл онцгой үйл явдалд зориулж өмсөх эрх чөлөө.

 
Энэ улиралд Andres Sarda загвар, урлаг, шинжлэх ухаан, уран зохиолын ертөнцөд хувьсгал хийсэн эмэгтэйчүүдээс санаа авсан энэхүү коллекцын нэрээс эрх чөлөө, хүсэл тэмүүлэл мэдрэгдэнэ.
Анагаах ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсан, ДНХ-ийн бүтцийн талаар судалж байсан, мартагдсан эрдэмтэн Rosalind Franklin-аас санаа авсан Franklin цувралаас эхэлье. Энэхүү дээд зэрэглэлийн коллекц нь хамгийн сайн даавуунуудыг хослуулжээ. Загасны тор, сормуусны хээтэй Leavers торон материал, чамин намуу цэцгийг төлөөлүүлсэн хатгамалтай тор болон Франц торгон материалыг эндээс харах боломжтой. 


Franklin нь хуучныг орчин үеийн загвартай хослуулсан бүтээлч цуврал юм.

 

 


 


Далайн ёроолыг анх газрын зурагт буулгасан Америкийн зураг зүйч Marie Tharp-т зориулсан цувралаар үргэлжилж байна. Уян хатан нэхмэл тороор хийсэн энэхүү удаан хүлээсэн цуврал нь Calais-ийн хоёр Leavers торыг хослуулжээ. Энд амьтны хэвлэмэл дүрсийг цэцэгсийн торон эффекттэй хослуулсан нь гайхмаар сэтгэл татам үр дүнг авчирсан бөгөөд Испанийн хотын тэнгэрт хүндэтгэл үзүүлсэн Газар дундын тэнгисийн хөх өнгө буюу Барселона цэнхэр өнгө нь бидэнд таалагдсан.. Аполло болон Буд гаригийн нислэгийн замыг тооцоолж, саран дээр хүрэх боломжийг олгосон эмэгтэй Katryn Johnson (Катрин Жонсон)-ы нэрээр нэрлэсэн Johnson цуврал. Судалтай нэхмэл даавууг пейсли цэцгэн хээтэй Calais Leavers уян тороор чимэглэсэн нь эрхгүй харц булаана. Үүн дээр нэмээд нэг өнгөөр уусгасан босоо судал нь хүч чадал, онцлог байдлыг нэмж өгчээ. NASA-д хянагчаар ажилласан анхны өнгөт арьст эмэгтэй Dorothy Vaughan (Дороти Воган)-ы нэрээр нэрлэгдсэн Vaughan цуврал нь үнэт эрдэнийн хээтэй хатгамал бүхий тунгалаг тороор хийгджээ.Зэрэгцээ байрлах хоёр дэгээ зүүгээр урласан уян хатан Leavers нэхмэл торыг ашигласан нь загвар бүрийг өвөрмөц болгожээ. Caribe Taupe өнгө нь энэхүү карамель өнгө аясаараа хэзээ ч үл хуучрах боловч энэ зун бид зөвхөн ягаан, улбар шар өнгийн уулзвар дээр зуны баяр баясгаланг илэрхийлэх шүрэн улаан өнгийг алдаршуулах болно.

Шинэчлэгдсэн, сэтгэл татам коллекц!