Чиг хандлага
ADIDAS X GUCCI: Тансаг зэрэглэлийн спортлог төрх
Энэ бол тансаг брэнд, спорт хоёрын гайхалтай хослол бөгөөд хоёр брэндийн шүтэн бишрэгчдийг баярлуулах хамтын ажиллагаа юм.
Exquisite Gucci загварын шоуны үеэр анх танилцуулсан Аdidas x Gucci загварын анхны коллекц гурван судал бүхий бүтээлч үзэл баримтлалдаа үнэнч хэвээр үлджээ. Энэхүү олон талт сонголт нь Алессандро Микелийн гоо зүйн үзэл баримтлал, Загварын ордон болон түүхэн спорт брэндийн haute couture загвар болон гудамжны чөлөөт хувцаснуудтай нийцэж байгаа юм.
Алессандро Микел 1979 оны Adidas брэндийн каталогоос шууд авч, кампанит ажлаа төсөөлжээ.
GG монограм, угсарч нийлсэн G үсэгнүүдийг Adidas-ийн гурван дэлбээт логотой хослуулж, жакард даавуун дээр өнгөтөөр хэвлэжээ. Gucci-ийн улаан, ногоон өнгийн судал нь Adidas-ийн гурван судалтай логотой харилцан бие биенээ орлоно. Зарим тодорхой загварууд нь сүүлийн хэдэн арван жилийн спортлог дүр төрхийг илэрхийлэх аж.
Инноваци, дэвшил, тогтвортой байдал, хамтын үйл ажиллагааны итгэл үнэмшил бүхий коллекцт полиэфир, хөвөн, вискозын торго зэрэг ирээдүйг илэрхийлэх материалаар хийсэн хэд хэдэн загвар багтсан. Нэмж дурдахад, бүтээгдэхүүн бүр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зориулалттай тусгай савлагаатай байдаг.
Шүтэн бишрэгчид анхааралдаа аваарай…