Хэв маяг
Dior criuse 2023: Алдартнууд загварын ордны өнгөөр гоёв
Севилья дахь Dior Cruise 2023 шоунд хүрэлцэн ирсэн алдартнууд, ялангуяа тэдний гадаад төрх байдал өнгөрсөн болон одоо үеийн Диорын бүтээлүүдийн маш олон хувилбарыг илэрхийлжээ!
Үзэсгэлэнт зочид дунд зэргийн эсвэл урт даашинзнуудыг илүүд үзэх аж. Францын жүжигчин Лаетитиа Каста гялтганасан хатгамалтай нэхмэл торон даашинзыг сонгосон бол Антонио Бандерасын охин Стелла дель Кармен цэцгэн хатгамалтай даашинзаар өнгөлөг төрх бүрдүүлжээ. Жүжигчин Ивана Бакеро бүстэй загвар өмссөн байна. Гэхдээ түүний даашинз цагаан хатгамал бүхий хуниастай.
Бүх цаг үеийн шилдэг загвар өмсөгч Элле МакФерсон хар, нарийн мөртэй торон даашинз сонгожээ. Хар, нарийн мөртэй боловч сүлжмэл хээтэй стилист хувилбарыг Алекс Ривьере өмссөн байна.
Жүжигчин Грета Фернандес, Амира Касар нар нэхмэл тор бүхий богино ханцуйтай загвараар залуулаг төрх бүрдүүлсэн байна. Загвар зохион бүтээгч Жанна Дамас , жүжигчин Жоржина Аморосын өмссөн эдгээр ялгаатай загварууд нэвт гэрэлтэж харагдана. Теннисчин Паула Бадоса, жүжигчин Белен Куэста, Ингрид Гарсиа-Жонсон нарын шинэчлэгдсэн цагаан цамцыг гурван хувилбараар өмсжээ
Зуны үдэштээ зориулан санаа авч болох маш олон Dior-ийн загвар, материалын хослолуудыг эндээс харж болно...