Хэв маяг

Dior ороолтнуудынхаа нөү-хауг танилцууллаа.

 

Ороолт нь өвөрмөц, нарийн ур чадвар шаарддаг бөгөөд Maison Dior бол маргаангүй энэ чиглэлийн мастеруудынх нь нэг. Дэгжин, зоримог байдлыг шингээсэн ороолт нь Dior-ын 2021-2022 оны намар-өвлийн хувцасны цуглуулгын гол цөм юм. 

Өчүүхэн жижиг зүйлст хүртэл онцгойлон анхаардаг, асар нарийн үйл хөдлөл, илэрхийлэмж нь Dior-ийн ороолтуудыг уран нарийн хийцтэй болгодог. 

Брэндийн өөрийнх нь билэг тэмдэг болсон онцлог зүйлс болон Dior-д зориулан Италийн зураач Пьетро Руффогийн хийсэн бүтээлүүд нь үзгэн бичээсийн аргын тусламжтайгаар хамгийн эхний чухал алхам болох өнгө оруулах шатанд даавуун дээр буудаг. Дараагаар нь эдгээр яруу тансаг загварууд Dior брэндийн Италийн урлангууд дахь онцгой торгон дээр торго эсвэл бэхэн хэвлэлийн аргаар хэвлэгдэнэ. 

Үүний дараах шатанд, торгон даавууг олон дахин халуун уураар дамжин өнгөрүүлж, дараа нь ороолт хамгийн тохиромжтой өнгө, мэдрэмж өгөх хүртэл усанд угаана. Гараар зүссэний дараа дөрвөлжин хэсгүүдийг сэмлэх эсвэл нугалах зэргээр сүүлийн засварыг хийнэ. 

 

 

 

 

 

Хүсэл тэмүүллээр дахин бүтээсэн тэдний нөү-хау-ын ард юу өрнөдгийг "Luxe TV Mongolia" youtube хуудаснаас хүлээн авч үзээрэй.