Чиг хандлага

Эсмералда Аммоуны тансаг бүтээлүүд

Бельгийн хатан хаан Матилдагийн дизайнер Эсмералда Аммоуны бүтээл...

Эсмералда Аммоун хувцаснуудаа бүх хэсгийг нь гараар урладаг бөгөөд энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа юм. 

 

Брюсель хотын Европ дүүрэг дэх "Best Western Plus Park" зочид буудлын танхимд 21 загвар өмсөгч түүний “Elle” коллекцийг танилцуулсан юм. Харин үзэгчид нь загварлаг элитүүдийг хэрхэн догдлуулахаа мэддэг Бельги загвар зохион бүтээгчийн авъяасыг тольдохыг хүсэгчид байлаа. Эсмералда Бельгийн хатан хаанд зориулж маш олон хувцас, хүрэм, үдшийн даашинз урлажээ.

 

 

 

 

 

Тэрээр бүтээл болгондоо амьдралын хором мөч, эмэгтэй хүний ааль аягийг дүрслэн үзүүлжээ. Мөн загваруудыг "Manalys" үнэт эдлэл, Изия, Лаура нарын бүтээл "Fuchsia" гутлаар чимэглэсэн байна. 

 

 

Ливан гаралтай, алтан гарт дизайнер Эсмералдагийн энэ удаагийн коллекцийн зорилго нь та бүхний харж байгаачлан эмэгтэй хүнийг тодотгоход оршжээ.