Чиг хандлага

Karl Lagerfeld Kids брэндийн загварлаг коллекц

Karl Lagerfeld Kids брэнд орчин үеийн, их хотын загварлаг коллекцоо “rock'n'chic” тодотголтойгоор дэлгэлээ.

"Bal D'Afrique" нэртэй энэхүү шинэ коллекц нь байгаль болон энэ тивийн гайхамшигт өнгөний хослолыг бахдан харуулжээ. Ингэхдээ амьтан, ургамлын аймаг, уран хатгамал, үндэстний хэв шинжийг илэрхийлсэн хээ болон KL хэвлэлүүдээс санаа авсан байна.

 

 

 

Энэ улирлын эхний сэдэв “эх дэлхий” бөгөөд Африкийн үзэсгэлэнт газар нутгаар аялахыг уриалан дуудна. Тахины эрээн судал болон хар, цагаан өнгийг энэхүү коллекцод эргэн авчирсан төдийгүй, торон хүрэм, Фуксия цэцгээс санаа авсан даашинз зэргийг охидод зориулан гаргажээ. Сафари хэв маягийг шинэчлэн өөрчилж, том халаас, суналттай нийлэг оруулга, горхитой бүс бүхий даашинзыг мөн багтаасан байна. Үндэстний онцлогийг харуулсан хатгамал дээрх гялалзсан гоёлуудаар даашинзны зах болон богино юбкыг чимэглэжээ. Чөлөөт загварын чиг хандлагыг атлас мэт харагдах ногоон ацетатан материалтай хэсгүүдээр илэрхийлсэн байна.

 

 

Харин хөвгүүдийн хувцсанд ногоон, зөөлөн шаргал өнгийг тод шараар тодотгон оруулжээ. Тус брэнд орчин цагийн, аялал зугаалгын дүр төрхийг бүрдүүлэхийг зорьсон байна. Коллекцод мөн ургамал цэцэгсээс санаа авч, тахийн эрээн судлыг илүү график хувилбараар эргэн авчирчээ. Хар жоггер өмднүүдэд илүү чөлөөтэй байдал, өнөөгийн чиг хандлагыг ихээр харгалзан үзсэн байна. Энэ зуны коллекцийн гол хэсэг нь хар тууз бүхий халаас болон юүдэнтэй сафари хүрэм юм. 

 

 

Улирлын хоёр дахь сэдэв бол алт гялалзах Африкийн улаан хөрс бүхий халуун зунд зориулсан гал бөгөөд KL үсгүүдэд ихээхэн орон зай гаргаж өгчээ. Охидод зориулсан хар, цагаан эсвэл хүрэн өнгө дээрх бичиг бүхий хувцас нь алтан шаргал өнгийн хүрэм болон богино юбкатай гайхалтай хосолно. Мөн гоёмсог цув болон нарийн капрон тороор чимэглэсэн гоёлын даашинз зэрэг нь ил тод байдлыг бүрдүүлжээ.

 

 

 

Хөвгүүдэд зориулсан хар, цагаан, бор шаргал, улаан өнгүүд дээр брэндийн нэрийг мөн дүрсэлжээ. Түүнчлэн бүдэг хар өнгийн сул жинс нь энэ зуны чиг хандлагад зайлшгүй байх ёстой хэсэг юм. 

 

 

Их хотын, итгэл дүүрэн төрхийг бүрдүүлэх коллекц!