Чиг хандлага

Louis Vuitton: 2024-2025 оны намар, өвлийн цуглуулга

Louis Vuitton-ы бүтээлч захиралд зориулсан ойн баярын арга хэмжээ…

Louis Vuitton брэнд 2024-2025 оны намар,өвлийн цуглуулгаа Луврын талбайд толилууллаа. Энэ бол брэндийн загварын шоунуудын хувьд онцгой байр суурь эзэлдэг газар юм. Одоогоос арван жилийн өмнө буюу 2014 оны 3-р сарын 5-нд Николас Жескьер энэ талбайд анхны цуглуулгаа танилцуулж байжээ.

Louis Vuitton-той хамтран ажилласан арван жилийн аяллаа тэрээр эргэн дурсаж, бүтээлүүддээ сэтгэл хөдлөл, илэрхийлэл, харилцан хамаарлын нийлэмжийг тусгасан байна. 

 

Энэ бол 2024-2025 оны намар, өвлийн чиг хандлага болоод загварын ертөнцийн арван жилийг давхар илэрхийлсэн онцгой цуглуулга юм.

 

 

 

Уг бүтээлч аяллаар илэрхийлсэн гол санаа нь өөрийн одыг дагах тухай байлаа. Сониуч аялагчдад нэн шаардлагатай зүг чиг заагч од...  Гялалзсан алтангадас од зөв чиглэлийг зааж, харгуй замыг гэрэлтүүлнэ.

 

Тус загварын шоунд уран бүтээлч Филипп Паррено, ерөнхий зураач Жеймс Чинлунд, дууны найруулагч Николас Бекер нар хамтран ажиллажээ.