Wynken: эрх чөлөөгөөр дүүрэн зуны коллекц
 

Чиг хандлага

Wynken: эрх чөлөөгөөр дүүрэн зуны коллекц

 

Лондонгийн Wynken брэнд энэ улирлын коллекцио зөөлөн материалтай, сул загваруудаас бүрдэх орчин үеийн хэв маягтай байхаар төсөөлжээ. 

Wynken зуны коллекц нь хувьсгалаас өмнөх Куба, ялангуяа Гавана хотын шөнийн амьдралаас санаа авсан аж. 1950-иад оны студийн гэрэл зургууд, навчин тамхины хайрцагны чимэглэл, алдартай хэв маяг бүхий Кубын "Carteles" сэтгүүл, Buena Vista Social Club-ийн хөгжим зэрэг нь эдгээр загваруудыг төгс болгож өгчээ. Урт эсвэл богино хослолууд, Куб цамцнууд нь орчин үеийн хэв маягийг хадгалахын зэрэгцээ бяцхан хүүхдүүдийг өөр эрин үе рүү аваачна. 

Фламинго, ча ча ча, халуун орны далдуу мод, гадилын навчнуудыг онцлох зургуудаар сонгон авчээ. 

Эдгээрийг шорт, даашинз, цамц, зангиддаг нимгэн цамцан дээрээс олж харах боломжтой бөгөөд голт бор цэцгийн хөх ягаан, сарнайн ягаан, навчин тамхины бор, зуны цагаан өнгө зонхилно. Судалтай болон шоотой загваруудыг ч мөн энэ улиралд орхигдуулсангүй!

 

 

 

Бүхэлдээ хээтэй өхөөрдөм нимгэн даашинз, хуниастай захтай богино цамц, богино өмднүүд эсвэл сул ханцуйтай даавуун даашинз болон зарим загварууд болох гүйлтийн өмд, юүдэнтэй цамц болон сул загвартай цамц зэрэг нь илүү спортлог хэв маягтай. Халаастай, урдаа цахилгаантай хуниастай дэрвэгэр юбкыг мөн онцолж байна. 

 

 

 

Нүдээ ирмэж буй дүрстэй загварыг футболк, өмд эсвэл зотон даавуун цүнхэн дээрээс харах боломжтой. Хэзээ ч мартаж үл болох амьдралын ид шидтэй мөчүүдийг эргэн сануулсан брэндийн лого. Үүнээс гадна, Wynken брэндийн нэрийг гүйлтийн өмдний бүс, бэлтгэлийн цамцны ханцуй зэрэг жижиг хэсгүүд дээр оруулж өгчээ.

Энэ зуны онцлох коллекц...