Хэв маяг

Young soles брэндийн ретро, чамин гутал

Young Soles-ийн ретро хэв загварын, чамин шинэ коллекц…

Их британийн хүүхдийн гутлын брэнд энэ коллекциороо 80-90-ээд оны өнгө аястай шинэ хэв маягийг санал болгож байна: Мөнхийн загварлаг хар өнгөнөөс гадна гүн ягаан, хүрэн, мөнгөлөг, интоорын тод улаан өнгө энэ коллекцод давамгайлна.  

 

 

 

 

 

Young Soles энэ жил ч мөн Английн сонгодог гутлын өв уламжлал, ур чадварыг Британийн загвар зохион бүтээгчдийн онцлогийг илэрхийлэх өвөрмөц байдалтай  хослуулж чаджээ. 

 

 

 

 

Young Soles өсвөр үеийнхэнд зориулсан шинэ цувралыг танилцуулсан нь Альберт болон Викторын загвартай ижил ултай. Тус брэндээс заавал авах ёстой гуталнуудын дотроос Rosie, Poppy, Loulou Mary Jane-ы өнгөлөг хилэн, Брандо эсвэл Бобби Оксфорд, Билли улаан арьсан гутлыг онцолж байна. Түрийтэй гутлын хувьд хар илгэн Joey Wallabee, бор хилэн Busters,  Jimi,  эсвэл Фредди загварын арьсан, туузан наалттай загваруудын  аль нэгээс сонгох боломжтой.

 

 


Гайхалтай загварлаг бүтээлүүд!