Хэв маяг
Zadig & Voltaire брэндийн дахин давтагдашгүй коллекц
Zadig & Voltaire брэнд дахин давтагдашгүй хэв маяг бүхий орчин үеийн хувцасны коллекцоо танилцууллаа.
Энэ зуны коллекц нь хэвлэл, өнгөний хослол, эсгүүр болон материалын шинэлэг байдлаар тун баялаг. Тус коллекцод хоёр шинэ дүрслэл багтсаны нэг нь Вольтерын хөрөг бол, нөгөө нь "Property of University Voltaire Paris XVI" гэсэн бичиг юм.
Коллекц Ivy League-ийн IVY товчлолоос эхэлнэ. Үүнд хуучны хэв маягийн гүн хөх, цагаан, улаан өнгүүдийг ашиглажээ. Охидын хувцсыг ZV үсгээр чимэглэсэн бөгөөд энэ нь насанд хүрэгчдэд зориулсан коллекцын салшгүй нэг хэсэг юм. Мөн даашинз, өмд болон хоёр талаар нь өмсөх боломжтой чөлөөт хүрмийг шинэчлэн өөрчилжээ. Коллекцын хэсэг бүрээс хайр мэдрэгдэнэ. Юбка болон үргэлж хослолыг янз бүрийн хэмжээтэй зүрхээр чимэглэж, ууссан мэт өнгөтэй жинсэн хэсгүүдтэй нэгтгэжээ. Хөвгүүдийн футболк, цамц болон малгайтай жинсэн хүрэмний ар хэсгийг шинэлэг бичгээр чимэглэсэн байна. Мөн ус нэвтэрдэггүй чөлөөт хүрмийг жинсэн богино өмдтэй хослуулан гаргажээ.
Энэ зуны гол сэдвийг аз жаргал хэмээн тодорхойлсон учир коллекцод цэргийн хувцасны хээг ашиглаж, сэтгэл ханамжийг бий болгожээ. Шаргал, хар, саарал зэрэг өнгүүдийг наранцэцгийн хурц шар өнгөөр тодруулсан байна. Насанд хүрэгчдийн коллекцтой ижил ногоон эрээн өнгө нь энэ коллекцын онцлох хэсэг юм. Охидод зориулан хатгамалтай ханцуй бүхий хүрэм, мөн ягаан өнгийн оруулгатай дахин боловсруулсан нийлэг материалаар урласан салхи нэвтрүүлдэггүй хүрэм зэрэг илүү шинэлэг загваруудыг гаргажээ. Харин хөвгүүдэд гурвалжилсан хээ бүхий малгайтай хүрмийг танилцуулж байна. Ногоон өнгийн даавуун материалыг малгайтай хүрэм, өмд зэрэгт чөлөөтэй ашиглажээ. Цагаан даавуун даашинз нь тэмдэглэлт баярыг санагдуулах бөгөөд энэ нь зүрхэн зураг бүхий шинэ загварын футболктой хосолно. Үүнийг тус брэнд Virginie Elwood-тэй хамтран гаргасан аж.
Мөн охидод зориулан цэцгэн хээ бүхий вискозын торгыг коллекцод ашиглажээ. Энэхүү материалаар даашинз, цамц, юбка урласан нь цагаан сүлжмэл материалтай төгс зохицох бөгөөд тэр дундаа зах болон товчтой сул загварын даашинз, ханцуйгүй хүрэмтэй гайхалтай хосолно. ZV хэвлэлээр тэгш бус хэмтэй юбка, богино футболк, судалтай даашинз зэргийг хийсэн торго, вискозын нийлэг материалыг чимэглэсэн ба эдгээрийг ханцуйгүй футболктой хослуулан өмсөнө.
Хүчирхэг өнгө төрх бүхий коллекц!