Чиг хандлага

Christophe Guillarme - "Mary Goodnight" Холливуудын цуглуулга

Christophe Guillarme-аас бидэнд санал болгож буй, Филипп Старкийн зохион бүтээсэн гоёмсог коллекцийг танилцуулж байна. Коллекцийн зураг авалт Брак Paris зочид буудалд болжээ.

 

Дизайнер нь  "The Man with the Golden Gun" киноны Жеймс Бондын бүсгүй ба Бангкок дахь оройн зоогийн хэсгээс санаа авчээ. Мартинигаа шимж байх үедээ дур булаам бүсгүй атлас ба нэхмэл торон, гялалзсан материал зэргийг хослуулан урласан 007 загварын улаан өнгийн хувцас өмссөн байдаг. Бүсгүйн дүрд шилдэг загвар өмсөгч Агата Максимова, Патрисия Контрерас, Лисон Ди Мартино, Адель де Фонтеней нар хувирсан байна.

"Mary Goodnight" нэртэй энэхүү коллекц нь улаан хивсний ёслолын төлөө  л бий болсон энэ брэндийн бахархал нь юм. 

 

Дараа нь нарийн боловч хөнгөн чимэглэл анхаарал татах болно. Зөөлөн ягаан, лаванда цэцгийн өнгөтэй хормойн хэсгүүдийг өдөөр чимэглэсэн нь нууц төлөөлөгчийн дур булаам хурц дүрийг илүү зөөлөн болгож байна.“Хелена Жой Парис”-ын гоёл чимэглэл, Кармен Стеффенсийн жижиг хэрэглэлүүд нь эдгээр хувцаснуудын дэгжин байдлыг илүү тодотгож байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Кристоф Гилармегийн бүтээсэн дур булаам дүр төрхийг ийнхүү бүрэн эхээр урлажээ.