Хоолны соёл

"L’Emissaire" дарс: Лартугийн шилтгээнээс таны гарт

"L’Emissaire by Larteau" буюу "Лартугийн элч"...

Францын IX Луй хааны зарлигаар санваартан Гийом Де Рубрук урт холын аян замыг туулсаар Их Монгол улсад ирэх үед Мөнх хаан Хархорум хотын дотоод талбайд Францын уран дархан Гийом Бушегеер уран нарийн, гоёмсог хийц бүхий “Мөнгөн мод”-ыг урлуулж байжээ. 

 

Гийом Де Рубрук аян замын тэмдэглэлдээ тэрхүү мөнгөн модыг “Чагаа тэнгэрийн бишгүүрийн дуу хангинамагц, модны их биеэс сүүлээрээ ороосон дөрвөн алтан могойн амны нэг цоргоор нь каракомос буюу хар айраг, нөгөө цоргоор нь  тутаргын исгүүн умдаа, гурав дахиар нь зөгийн балын сархад, дөрөв дэхээр нь усан үзмийн дарс урсан гоождог” хэмээн бичсэн байдаг. Гийом Де Рубрукийн уг тэмдэглэл Их Монгол улсын үед бид дарсны соёл, хэрэглээтэй байсныг гэрчилнэ.

 

Франц улсын Дордон голын хөвөөнд орших Лартугийн шилтгээн нь 1776 оноос хойш хоёр зууныг дамнан, тасралтгүй 250 гаруй жил дарсны үйлдвэрлэлээ явуулсан юм. 

Ийнхүү 2022 онд Франко-Монгол гэр бүл хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг бэлгэдэн "L’Emissaire  by Lartue" буюу “Лартугийн элч” хэмээн нэрийдсэн брэндээ Монголчууддаа танилцууллаа.

 

Нийт 16 гектар газар бүхий Ларту шилтгээн нь 1 жилд 80,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай төдийгүй дарс үйлдвэрлэлийн хатуу шаардлагыг баримталдаг “Супериер” ангиллын дарсыг бэлтгэн хүргэдэг байна.

 

 

 

Усан үзмийн талбайн хувьд хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэмжээгээр ашигладаг. Мөн хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, байгалийн нөөцийг хэмнэж, бохирдол доройтлоос сэргийлэн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хүрээлэн буй орчинд ээлтэй, органик бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг Францын “HVE3”-ийн шаардлагыг мөрдөж ажилладаг.

 

Францын Бордо мужийн сүүлийн 20 жилд тохиосон хамгийн сайн ургацын “ихэр хоёр жил” гэгддэг 2015, 2016 оны L’Emissaire дарсыг Лартугийн шилтгээнээс бид танд санал болгож байна.

Эрүүл хөрсөнд ургуулсан усан үзмийн дарсыг монгол хүн танд зориулан бүтээв.