
Хоолны соёл
Peninsula Paris зочид буудал дахь Gucci-ийн “Үдийн цай”
2023/11/24
Peninsula Paris зочид буудалд цайлах цаг!
Парисын загварын долоо хоногийн хүрээнд Peninsula Paris зочид буудал нь Maison Gucci-тэй хамтран зуны өнгө аяс, Италийн гар урлалын гоо зүйн үзэмжээр шинэчлэгдсэн домогт “Үдийн цай”-гаа санал болголоо.


Нарийн боовны тогооч Анн Корубль Италийн энэхүү загварын ордны шинэлэг дизайны өнгө, бэлгэ тэмдгээр чимэглэсэн эдгээр амттан, зуушийг бэлтгэсэн байна. Түүний бүх бүтээлээс Gucci-ийн контемпорари, романтик шинж чанар харагдана.



Түүнчлэн энэ үйл явдалд зориулан ахлах бармен Иво Коррейя Роша өөрийн нэрийн шинэлэг, өнгөлөг гурван коктейлио гаргажээ.