Хоолны соёл
Tigermilk сүлжээ рестораны шинэ салбар
Парист хоёр, Брюссельд нэг ресторантай Tigermilk дахин Францын нийслэлд зөвхөн өмнөд америкийн хоолоор үйлчилдэг шинэ газраар өргөжин тэлж байна.
Фаубург Монмартр болон Мартирс гудамжны уулзварт байрлах өнгөлөг, тав тухтай, уран зөгнөлд автуулах энэхүү асьендаг ногоон нимбэгний шүүсэнд даршилсан улаан сонгино, халуун ногоогоор бэлтгэдэг алдартай амтлагчийн нэрээс сэдэвлэн нэрлэжээ.
Tigermilk дөрөв дэх ресторанаа нээхдээ, Soho House зочид буудлуудыг хариуцдаг, өмнөх гурван рестораныг үүсгэн байгуулсан, нэрт интерьер дизайнер Кристи Вардын тусламжийг дахин авчээ. Тэрээр ресторанд Мексикийн асьендагаас сэдэвлэсэн этгээд содон, энгийн цэвэрхэн орчныг бүрдүүлсэн байна.
Хөгжилтэй, баяр баясгалантай уур амьсгал, өмнөд америк руу аялуулах зоог, Латин Америкийн сонгодог бүтээлүүд, жинхэнэ урам зориг төрүүлэх мексик амтыг эндээс мэдрээрэй. Рестораны цэсийг зориудаар цөөн тоотой гаргасан боловч хоолнууддаа дээд зэрэглэлийн орц найрлагыг ашиглажээ.
Амтат тако, аагтай севиче, бяслагтай кесадиль болон үхрийн хавиргыг тансаг коктейль дагалдана.
Түүнчлэн задгай талбайд тэжээдэг тахиа, гахайн мах, Францын эргийн тогтвортой загас агнуур, хар ангус үхрийн мах зэрэг шинэхэн орц, чанартай бүтээгдэхүүнээр зоогоо бэлтгэдэг.
“Pablo Escobowl”, “Rolling in the dips” зэрэг этгээд нэр бүхий хоолнууд таныг хуваалцахын, мөн баяр баясгалангийн сайханд урин дуудна.