Архитектур, дизайн

Киотогийн Гион: Гейшагийн соёл ба эртний уламжлал

Киотогийн Гион бол хуучны Мачия хэв маягийн модон байшин, гэрэлт гудамж, цайны газруудаар хүрээлэгдсэн түүхийн амьд гэрч болсон нутаг юм.

Гион бол Японы Киото хотын хамгийн алдартай, эртний уламжлалт дүүрэг бөгөөд гейшагийн соёл, уламжлалт модон архитектур, эртний сүм хийд, урлагийн үзүүлбэрүүдээр дэлхийд танигдсан газар юм. Гионы амин сүнс болсон Ханамикоожи гудамжинд байрлах цайны газрууд (ocha-ya) жуулчдын хөлд дарагдаастай.

Энд нутгийн нэршлээр гейко хэмээн нэрлэгддэг гейша болон тэдний шавь майко нар дуу хуур, бүжиг, шанз(шамисэн) хөгжмийн тоглолтоор жинхэнэ япон урлагийг толилуулдаг. Гейко, майко нарын үзүүлбэр маш үнэтэйд тооцогддог ч жуулчдад зориулсан боломжийн үнэтэй багц үйлчилгээг сүүлийн жилүүдэд нэвтрүүлжээ. Мөн жуулчдын дунд гейшагийн уламжлалт хувцас, будалтыг туршиж, тэдний дүрээр зугаалах хөтөлбөр түгээмэл болжээ.

Гион гэдэг нэр Ясака сүмийн эртний нэрээс гаралтай. Энэхүү сүм нь мянга гаруй жилийн түүхтэй. Жил бүрийн долдугаар сард болдог Гион Мацури наадам нь Японы гурван том фестивалийн нэг юм.

Соёл, урлаг, түүхийн гэрч болох Киотод байрлах бас нэгэн гайхамшиг бол Capella Kyoto зочид буудал юм. Capella Kyoto-ийн архитектур, интерьер Японы уламжлалт гар урлал, олон зуун жилийн өв соёл, уран нарийн хийцийг орчин үеийн аялагчдад зориулан тайлбарлаж өгсөн нь уг буудлын үнэ цэнийг тодотгодог.