Үнэртэн
Goutal брэндийн үнэт дурсамжууд
Bellechasse-ийн 16-д байрлах boutique нь миний ээжийн нээсэн анхны нэрийн дэлгүүр байсан. Анх байгуулагдсан цагаасаа л аз жаргал, эрх чөлөө, хамтын ажиллагаа болон хайрын бэлгэдэл болсон газар юм.
- “Goutal” брэндийн захирал Camille Goutal:
Goutal компани хамтын ажиллагааг туйлын чухалчилдаг. Бусадтай хуваалцах, тэдэнд итгэл хүлээлгэх гэх мэт. Жишээ нь миний ээж Isabella-та ажиллаж байсан бол Isabella надтай, Brigitte бид 3-тай ажиллаж байсан. Бид бүгд нэг нэгэнтээ ямар нэг байдлаар эерэг нөлөө үзүүлсэн. Isabella бид 2-ийн харилцаа маш нарийн бөгөөд хүндэтгэл болон ажил хэрэг дээр тогтдог.
Eau d Hadrien үнэртэн нь Goutal-ы аз жаргал хэмээх ойлголттой гүн холбоотой. Би бол ээжийнхээ Тусканд зун бүр очдог байсан үеийг нь төсөөлдөг. Тиймээс тэр Тусканд байсан бүх л аз жаргалтай мөчүүдээ дурсан Eau d’Hadrien үнэртнийг бүтээсэн. Манайд уламжлалт хэв загварын үнэртэн хийгч байдаггүй нь том давуу тал гэж би боддог. Учир нь эрх чөлөөтэй байх нь илүү нээлттэй байдалд хөтөлж, илүү олон боломжийг бий болгодог. Яг ийм материал, түүхий эд ашиглах ёстой гэсэн хязгаарлалт байхгүй учраас үнэртэн бүтээх үйл явц чөлөөтэй байдаг.
“Songes” бол эрх чөлөөг бэлгэдсэн үнэртэн бөгөөд надад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Үнэртэн үйлдвэрлэлийн сор болсон орцууд болох жасмин болон сарнай ашигладаг. Энэ бол үнэртний түүхий эдүүдийн жинхэнэ хүч юм. Брэндийн бүтээлүүд төрөхөд хайр гэх ойлголт мэдээж маш том нөлөөтэй. Ялангуяа миний ээж ойр дотнын хүмүүсээ хайрладагтай л адил үнэртэн бүтээхэд сэтгэлээсээ дурласан. Тиймээс тэр надад зориулж “Petite Cherie”-г бүтээсэн. Харин нөхөр Alan-даа “Passion” “Sable” үнэртнүүдийг бүтээсэн. “Grand Amour” бол түүний өөртөө зориулан бүтээсэн үнэртэн юм. Энэ нь Alan-ы ээжид минь зориулсан бүх хайрыг илэрхийлж байдаг.
“Mon Parfum Cheri” үнэртнээр бид элбэг дэлбэг байдлыг бэлгэдсэн ба эмэгтэйчүүдэд зориулсан чамин үнэр юм. Пачули, нил ягаан цахилдаг цэцгийн үндсэн нотуудтай. Харин шингэх үедээ чавга үнэртдэг. Энэ нь жимслэг боловч урам зоригтой байдлыг төрүүлэх үнэр юм.
"Goutal брэнд хүйс харгалзахгүй бүх л хүнд хүндэтгэл үзүүлэхийг эрмэлздэг билээ."
“Eau du Ciel” бол энэрэл хайрыг бэлгэддэг. Энэ нь ээжийн маань дурсамжаас санаа авч бүтсэн үнэртэн юм. Зуны нарлаг өдөр модны сүүдэрт, сүлжмэл сагсанд унтаж буй нялх хүүхэд төсөөлөгддөг. Хэдий халуун боловч хүүхдээ цэвэр агаарт гаргамаар байдаг шүү дээ. Тиймээс бид хүүхдээ том модны, сэрүүн сүүдэрт тавьдаг. Нэг зуу, хоёр зуун жил амьдарсан гэр бүлийн байшин, маш их хайр энэрэл төсөөлөгддөг.
Goutal брэндийг тодорхойлох гол зүйлсийн нэг нь тууз бүч юм. Миний ээж үнэртний шилний гадуур хэдэн мянган туузыг өөрийн гараар уясан. Бид ээжийн маань хамгийн дуртай материал болох хамба хилэн туузыг 40 гаруй жил ашиглаж байна. Энэ нь жижиг боловч брэндийн бэлгэ тэмдэг юм.