Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор газар дундын тэнгис рүү аялах нь
Дуу чимээ багатай, тэнгисийн уудам орон зайд амарч, аялах боломжтой аяллын маршрутыг танилцууллаа.
Францын тансаг гоо сайхны брэнд "Герлэн" нь домогт "Ориент Экспресс" аяллын брэндтэй хамтран эрүүл мэнд, сэтгэл зүйн цогц амралтыг олгох зорилготой аяллын шинэ маршрутыг танилцуулж байна.
“Коринтиан” нь дэлхийн хамгийн том дарвуулт усан онгоцны нэг юм. Уг хөлөг дээр "Герлэн" брэнд гоо сайхан, эрүүл мэндийн эмчилгээний өрөө, саун, гоо сайхны салон, фитнесс болон задгай усан бассейн зэрэг орчин үеийн амралтын цогц шийдлийг багтаасан.


Энэхүү аялал нь Францын Ривьерагаас эхлэн Итали, Монако, Грекийн эрэг дагуу 10-14 хоног үргэлжлэх бөгөөд нэг хүний 10 мянган ам.доллароос эхлэх зардалтай тансаг зэрэглэлийн аялал юм.




Энэхүү аялалд хамрагдсанаар та үзэсгэлэнт далай, тэнгисийг харж мэдрэхээс гадна "Герлэн" брэндийн боловсруулсан эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой юм.
Үүнд, бясалгал, амьсгалын дасгал, арьс арчилгааны тусгай эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ зэрэг хөтөлбөр багтана.





.jpg)













.jpg)
