Улаан хивсний ёслол
Kate Moss-н Messika брэндэд зориулсан "Ritz" дэх дээд зэргийн шоу
Rits Paris домогт ордны цэцэрлэгт хүрээлэнд Messika анхны Haute Joaillerie загварын шоуг зохион байгуулжээ. Энэ нь тус брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер болон алдарт топ моделийн хамтын ажиллагааны оргил үе юм.
Урлаг, загвар нь Valérie Messika-н бүтээлүүдийн гол цөм байсаар ирсэн. Тренд тодорхойлогч уг брэнд нь загварын хувьд гоёл чимэглэлийн салбарт шинэ уур амьсгал авчирсныг дурдах ёстой. Messika брэндийн энэхүү анхны загварын шоу нь мөнхийн бэлгэ тэмдэг болсон Кate Moss-той хийсэн өвөрмөц хамтын ажиллагааны ачаар брэндийн дүр төрхийг бататгаж байна. Жинхэнэ стилистүүд болох Valérie, Kate нар арт деко, дэгжин хиппи, этник гэх мэт загварын олон урсгалаар үнэт эдлэлүүдийг бүтээжээ. Алт, очир алмааз нь загвар зохион бүтээгчийн дуртай материал хэвээр байгаа ч нарны гэрэл, өнгөлөг байдлыг илтгэх цуглуулгад малахит, оюу, сувд, тэр ч байтугай оникс зэрэг нарийн ширхэгтэй материалууд нь онцлох шигтгээ болжээ.
Энэ өвөрмөц арга хэмжээнд Valérie Messika, Kate Moss нар Messika-н түүхийг хамтран бичилцэж буй найз нөхөд, алдартнуудыг хүлээн авлаа. Тухайлбал, Grammy 2019 шагнал гардуулах ёслолын шагналт Cardi B; Каннын кино наадамд Messika-н бүтээлүүдийг өмссөн Toni Garrn; Messika-г олон улаан хивсэн дээр өмсөж буй үзэсгэлэнт Tina Kunakey зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ.
"Орчин үеийн хэв маягийг шингээсэн энэхүү загварын шоу нь үнэт эдлэлийн салбар, амьдрах урлагт сэвшээ салхи мэт шинэ эрин үеийг нээв"
Энэхүү үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлж тус брэндтэй дотно хамтын ажиллагаатай загвар өмсөгчид Messika by Kate Moss коллекцийн үнэт эдлэлүүдээр гоёсон. Загварын тайзан дээр Taylor Hill, Cindy Bruna, Isabella Fantona, Constance Jablonsky, Edita Vilkeviciute нар гаран алхав.
Мөн Influencer Camila Coelho, Lena Situation, Jessica Van Der Steen, Negin Mirsalehi, загвар өмсөгч Ilona Smet, Leila Nda, найруулагч Mayvenn, Австралийн загвар өмсөгч Jordan Barrett, жүжигчин, скейтбордчин Evon Mock нарын алдартнууд цугларсан байна.Домог болохын тулд л бүтээгдсэн энэхүү гайхалтай цуглуулгыг бишрэхээр олон нэр хүндтэй зочид ийнхүү хүрэлцэн иржээ.